Уран оёдлоор баяжих замаа оллоо
2018-11-23 21:01
Уран оёдлоор баяжих замаа оллоо.

Хашгэрэл Эвенк үндэсний ӨЗО-ы эгэл жирийн малчны хүүхэн юм.
80-аад оны сүүлээр тэрээр Тяньжин хотын нэгэн ажил мэргэжлийн сургуульд хувцасны дизайны мэргэжил сурсны дараа нутагтаа буцаж үндэсний хувцас оёж эхэлжээ. 2010-2012 оны хооронд тэрээр хоёр удаа хүнд өвчилж, ажил хийх чадвараа алдах дөхсөн бөгөөд 100 мянган юанийн өр ширэнд унажээ. 2016 онд Хашгэрэл ядуурлаас ангижруулах төрийн бодлогын ачаар 60 мянган юанийн дэмжлэг авч, орон нутгийнхаа үндэсний аж үйлдвэрлэлийн хүрээлэнд оёдлын үйлсээ дахин босгосон байна.
Одоо Хашгэрлийн үндэсний хувцас загварын дэлгүүр орон нутагтаа ихээхэн нэрд гарч, жилийн орлого нь 100 мянган юаньд хүрч байна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
