2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр. бүх Өвөр Монгол орны анхдагч Тал нутгийн соёл хийгээд Утга зохиол урлагийн форум Хөххотноо эхлэв. Тус удаагийн форум хоёр өдрийн турш явагдаж, Өвөр Монголын Утга урлагийнхны холбоо голлон зохион байгуулсан ба Өвөр Монголын Утга урлагийн шүүмжлэгчдийн нийгэмлэг хамтран зохион байгуулав.
Бүх Өвөр Монгол орны хэсэг эрдэм шинжилгээний байгууллага нэгж болон их, дээд сургуулиас хүрэлцэн ирсэн 30 гаруй зохиолч, урлан бүтээлчид, утга урлагийн шүүмчлэгч болон онолын ажилтнууд Тал нутгийн соёл энэхүү гол сэдвийн хүрээнд Өвөр Монголын Утга зохиол урлагийн онол болон практик үйл ажиллагааны талын асуудлын тухай судлан ярилцжээ.
Хуралд оролцсон төлөөлөгчид Тал нутгийн соёл нь Өвөр Монголын Утга зохиол урлагийн бүтээлийг ундаалан хөврүүлж, Өвөр Монголын Утга зохиол урлагийн хөгжин цэцэглэхэд өн шимлэг хөрс шороо болно гэж санал нэгтэй үзсэн байна.
