solongonews
ӨМӨЗО-ны бизнесийн явдлын дүрмийн өөрчлөлтийн ажлын хэвлэл мэдээллийн бага хурал болов
2017-06-23 16:19
ӨМӨЗО-ны бизнесийн явдлын дүрмийн өөрчлөлтийн хэвлэл мэдээллийн бага хурал 6 дугаар сарын 23-ны өдрийн үдээс өмнө Хөхотод боллоо.

Бизнесийн явдлын дүрмийн өөрчлөлт нь Хятадын Намын төв хороо, Төрийн зөвлөлөөс тогтоосон чухал зохицуулалт болно. Мөн бүх талын гүнзгийрсэн өөрчлөлт болон Засгийн газрын чиг үүрэгтэй нягт холбогдсон байдаг. 2014 оноос ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар бизнесийн явдлын дүрмийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрсэн өөрчлөлтийн чухал агуулгаар үзэж, системтэй төлөвлөн, өөрчлөлтийн ахицыг түргэтгэснээр эрхийг сааруулах, зах зээлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэх ашигтай орчин нөхцөлийг бий болгох зэрэг талд ихээхэн амжилт тогтоож чадсан аж.

Гурван жилийн өөрчлөлтийн хугацаанд Өвөр Монголд 1.8169 сая бизнесийн өрхтэй болсон бөгөөд энэ нь өөрчлөлт явагдахаас өмнөх үеэс 32.29 хувиар нэмэгдсэн байна. Үйлчилгээний салбарт 483 мянга 600 бизнесийн өрх нэмэгдсэн бөгөөд голдуу бөөний болон жижиглэн худалдаа, хотын иргэдэд зориулсан засвар үйлчилгээ, буудал болон хоол хүнсний үйлчилгээ зэрэг салбаруудыг хамарчээ. Ажил олголтыг ч дамаар дэмжиж чадсан бөгөөд Өвөр Монголд нийт 5.4855 сая бизнес эрхлэгчид байгаа аж. Бизнес эрхлэх гэрчилгээ хүлээн зөвшөөрөх хугацааг ажлын 15 өдөр байсныг 1-5 өдрийн дотор гаргахаар болгож богиносгосон байна.

Ирээдүйд Өвөр Монгол “Таван гэрчилгээг нэг болгон нэгтгэх” бүртгэлийн дүрмийн өөрчлөлтийн ажлыг ахиулан, үйлчилгээг сайжруулан, бизнесийн явдлын дүрмийн өөрчлөлтийн ажлыг бэхжүүлэх тал дээр хичээн ажиллах болно.

Зохиогч: Б.АРИУХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл