Энэ газар хөдлөлтөөр 374643 хүн гэмтэж шархдаж, 17923 амиа алдсан. Мөн энэ удаагийн газар хөдлөлтөөр Хятад улс хамгийн анхны газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх өдрийг тогтоосон юм.

“Вэнь Чуаний газар хөдлөлт”-ийн 10 жилийн хүрээнд болон ӨМӨЗО-ы газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын амжилтын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш Хөххотод боллоо. Хурлын үер мөн ӨМӨЗО-ы газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын 10 жилийн хугацаанд тогтоосон амжилтуудыг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан болно.
2008 оноос хойш Өвөр Монголд зургаан удаа 5 баллаас дээш газар хөдлөлт болсон юм. Эдгээр газар хөдлөлтийн гамшгийн явцад Өвөр Монголын Намын хороо, Засгийн газар, Газар хөдлөлтийг удирдах газар хамтран ажиллаж хамгийн хурдан шуурхай гамшгийг аргацаах төлөвлөгөө тогтоож, төлөвлөгөөнийхөө дагуу шаргуу ажиллаж, гамшгаас аврах ажлын үүргийг сайн биелүүлсэн болно. ӨМӨЗО-д өнөөдрийг хүртэл нийт 200 гаруй газар хөдлөлтийн хяналтын систем, 94 хяналтын цэг тохируулан, газар хөдлөлтийн гамшгийг хянах, урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж байна.
ӨМӨЗО мөн газар хөдлөлтийн тухай мэдлэгийг түгээх ажлыг сайн хийсэн болно. Өвөр Монголын хэмжээнд өнөөдрийг болтол газар хөдлөлтийн аюулгүй байдлын үлгэр жишээ газар нийт 66 хүрээд байгаа бөгөөд 94 газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, сурталчлан таниулах сургуультай болсон байна. Үүнээс гадна шинжлэх ухааны мэдлэгийг түгээх сар буюу долоон хоногийн үйл ажиллагаа зэргээр Өвөр Монголын хэмжээнд 12 хот аймгуудад холбогдол бүхий арга хэмжээ зохион байгуулах, кино, сурталчилгаа зэрэг олон хэлбэрээр иргэдэд газар хөдлөлтийн гамшгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж байгаа аж. Мөн монгол хэлээр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх гарын авлагыг тараасан байна.
Өвөр Монголын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эдийн засаг нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлж, иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн талаар илүү ойлголттой болгож, газар хөдлөлтийн гамшгийн эсрэг ажиллах ерөнхий чадварын түвшинг дээшлүүлэх зэрэг олон арга хэмжээ нь Өвөр Монголын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын ирээдүйн хандлага болно гэж мөн хурлаар танилцуулсан болно.
