solongonews
Одонгоо: - Соёл аялал жуулчлалаар иргэдийн амьдралыг дэмжинэ
2019-01-30 11:20
Одонгоо: - Соёл аялал жуулчлалаар иргэдийн амьдралыг дэмжинэ

“Өнгөрсөн жил би өвлийн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай санал дэвшүүлсэн юм. Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд энэ тухай дурдсаныг хараад сэтгэл үнэхээр хангалуун байна. Энэ удаагийн хуралд соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэн, хөдөө нутгийн залуусын ажил олголтыг нэмэгдүүлж, соёл, аялал жуулчлалаар иргэдийн амьдралыг сайжруулах тухай санал дэвшүүлнэ” хэмээн Одонгоо төлөөлөгч ярив.

“Улаанхад хот соёл, аялал жуулчлалын маш элбэг нөөц баялагтай. Соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайн хийх нь чухал. Зөвхөн өнгө үзэмж байгаад харгалзсан үйлчилгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт байхгүй бол жуулчдыг татаж чадахгүй. Бид байгаль, соёлын шилдэг нөөц баялгийн суурин дээр дэлхийн буюу улсын зэрэглэлийн соёл, аялал жуулчлалын үзэсгэлэнт орныг бүтээн байгуулна. Соёл, аялал жуулчлалын үзэсгэлэнт газрын урлагийн чуулга, хөтөч тайлбарлагчийн стандартыг тогтоож, монгол соёлоо зөвөөр сурталчлан таниулах талд хичээн ажиллах хэрэгтэй. Бохирдолгүй идээ ундаа, үндэстний онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс зэрэг брэндийг бүтээж, орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэн, соёл, аялал жуулчлалаар ард иргэдийн амьдралыг сайжруулах замыг хайна” хэмээн Одонгоо төлөөлөгч соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай өөрийн санал бодлоо танилцууллаа.

 Тэрээр мөн хуралд ирэхээсээ өмнө хөдөө орон нутгаар явж, ард иргэдийн саналыг хураасан байна. Энэ удаа мөн нутгийн монгол эмч нарын уламжлалт жорыг хамгаалах, хотын өрх амын данстай монгол оюутнуудад ажил олгох асуудлыг шийдвэрлэх тухай дамжуулах юм байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл