solongonews
ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагаа болно
2017-06-06 16:08
ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэх долоо хоногийн хэвлэл мэдээллийн бага хурал өнөөдөр буюу 6 дугаар сарын 6-ны өдрийн үдээс өмнө Хоххотод болсон байна.

    Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдаад арван нэг дэх жилийн нүүрийг үзэж байгаа болно. Хурлаар ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны ухуулах газар, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны холбооноос хамтран зохион байгуулах ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагаа нь энэ сарын 11-17-ны өдрүүдэд Өвөр Монголын хэмжээнд зохион байгуулагдах болно гэж зарласан байна.

     Энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй учир “ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагаа” нь “ӨМӨЗО 70 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн”-тэй адил “Сахин бараалж харилцан туслалцаж үзэсгэлэнт сайхан хойд хилийг цогцлох” гол сэдвийн дор зохион байгуулагдах болно гэсэн байна.

Мөн энэ үеэр сурталчилгаа буюу үзэсгэлэн зохион байгуулах, зөвлөгөө өгөх, тусгай сэдвүүдийн тайланг өрнүүлэх, доод шатанд түгээж дэлгэрүүлэх зэрэг дөрвөн агуулгаар явагдах болно. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл