solongonews
“Алтан цацлaга” цомын нэрэмжит монгол уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдлээ
2018-12-26 21:16
“Алтан цацлaга” цомын нэрэмжит монгол уран бичлэгийн гурав дахь удаагийн уралдааны шагнал гардуулах ёслолыг хийж, шилдэг уран бүтээлийг дэлгэлээ.

Алшаа аймгийн хэрэг эрхлэх товчоо, Монгол хэл бичгийн ажлын зөвлөл хариуцан зохион байгуулсан “Алтан цацлaга” цомын нэрэмжит монгол уран бичлэгийн гурав дахь удаагийн уралдааны үзэсгэлэн 12 дугаар сарын 26-нд Алшаа аймгийн төв Баянхотноо дэлгэгдлээ.

Тус тэмцээн нь энэ оны 09 дүгээр сараас уран бүтээлийн бүртгэлээ явуулж, Шилийнгол, Улаанцав, Ордос, Бугат, Баяннуур, Үхай, Алшаа зэрэг аймаг хотын уран бичээчдийн 366 уран бүтээлээс сонгон шалгаруулсан байна. Уралдаанд Алшаа аймгийн Хасбаганын уран бүтээл тэргүүн байранд шалгарсан бол Шилийнгол аймгийн Түвшингийн уран бүтээл хоёрдугаар байранд шалгарчээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Алшаа аймгйин өдрийн сонины вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл