
(Нэг) Цаг хугацаа хүнд хэцүү байна уу?
ХКН-ын Арван наймдугаар их хурлаас хойших 5 жил нь Өвөр Монголын 70 жилийн хөгжлийн явц дахь энгийн нэг цаг хугацаа боловч өнөр баян иргэдийн амьдралын өнгөөр энэ хэсэг цаг хугацаа мөн их хүндийн жинтэй юм. Энэ бол сэтгэл дулаацуулсан хөгжлийн амжилт юм. 2012 оноос 2016 он болтол Өвөр Монголын хот суурингийн оршин суугчдын хүн дунджийн орлого тус тус 23150 юань, 7611.3 юаниар нэмэгдэн, 32975 юань болон 11609 юаньд хүрсэн. Мөн орлогын нэмэгдлийн хурд жил бүр эдийн нэмэгдлийн хурдаас даван, иргэдийн орлого явах тутам нэмэгджээ. Энэ бол зол жаргалын түүх юм.
(Хоёр) Хэчнээн хол явсан ч юуны төлөө мордсоноо үл мартана
Ард түмний төлөө хөгжүүлж, хөгжүүлэхдээ ард түмэнд түшиглэн, хөгжлийн үр бүтээлийг ард түмэнд хүртээнэ. Нам нь ард түмний дундаас ирж, ард түмэнд үйлчлэн, намын аливаа ажил эрхбиш ард түмнээр гол болгохыг баримтлах хэрэгтэй.
(Гурав) “Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал”, хэдэн мянган жил уламжлагдан амны уншлага болсон энэ үг улсын хөгжлийг түмний хувь заяатай нарийн холбосон.
Өмнөх 5 жилийн турш Өвөр Монголын эдийн засгийн ерөнхий бодит хүч тогтуунаар дээшилснээр иргэдийн амьдрал хурдтай сайжирч чадсан. Чин үнэнээр иргэдийн амьдралыг батлан сайжруулах нь Өвөр Монголын эдийн засаг хурдаа дахин хурдасгах шинэчлэх хөдөлгөх хүчийг хангах болно.
(Дөрөв) Хичээн ажиллаж байж сайн сайхан амьдралыг цогцлоодог. Иргэдийн ахуй амьдралын асуудалд өчүүхэн ч хөнгөн хуумгай хандаж болохгүй. Ханцуй шамлан асуудал болгоныг шийдэж, жил бүр хичээн ажиллавал Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний аз жаргалтай амьдрал, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах сайн сайхан ирээдүйг тулгуурлаж чадах нь лавтай.
(Тав) Иргэдийн амьдралыг сайжруулахад төгсгөлийн цэг гэж үгүй, тасралтгүй үргэлжилсэн шинэ гараанууд л бий. Удаа бүрийн амжилт нь шинэ гарааг бэлгэдэж байдаг.
Ардын амьдралыг сайжруулах талаар Өвөр Монгол олон олон ажил хийж, маш олон ололт амжилт гаргасан нь үнэн. Гэвч “Хурдан хүлэг”-тээ ташуур нэмж, дөрөө чангалан урагшлах шаардлагатай.
