solongonews
Өвөр Монголын нүүрсний үнэ 3 сар дараалан өссөн байна
2019-04-15 11:15
Өвөр Монголын нүүрсний үнэ 3 сар дараалан өссөн байна.

Энэ оны эхний 3 сард Өвөр Монголын нүүрсний дундаж үнэ тонн бүрдээ 218.42 юаньд хүрч, 3 сар дараалан өссөн хэмээн ӨМӨЗО-ы Хөгжил, шинэчлэлийн хороо саяхан мэдээлсэн байна.

Үүнд: Өвөр Монголын зүүн бүс нутгийн нүүрсний дундаж үнэ тонн бүрдээ188.59 хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.84 хувиар өсчээ. Ордос хотын нүүрсний дундаж үнэ тонн бүрдээ 263.33 юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 13.03 хувиар буурсан байна.

Энэ жилийн 01-р сараас хойш хэсэг бүс нутгийн нүүрсний уурхай үйлдвэрлэлээ зогссон болон цагаан сарын амралтын хугацаанд хэрэгцээтэй талынхан нүүрсний нөөцөө нэмэгдүүлсэн зэрэг нь Өвөр Монголын нүүрсний үнэ нэмэгдсэн гол шалтгаан болсон аж. 04-р сард уур амьсгал дулаарч, нүүрсний хэрэгцээ багасах болон нүүрсний уурхайнуудын үйлдвэрлэлээ сэргээхийн дагаад нүүрсний зах зээлийн хангамж хэрэгцээ тэнцвэртэй болохын зэрэгцээ Өвөр Монголын нүүрсний үнэ аажмаар буурч тогтвортой болно гэж тусгай мэргэжилтнүүд таамаглаж байна.

Зохиогч: ХАЙ ЧУАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл