solongonews
Уламжлалт гар урлал+Орчин үеийн бүтээлч үзүүлбэрийн үзэсгэлэнгийн нээлт
2017-08-18 16:45
Өвөр Монголын Тал нутгийн соёлын XIV наадмын агуулга болох “Өвөр Монгол орны уламжлалт гар урлал+Орчин үеийн бүтээлч үзүүлбэрийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 18-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийсэн байна.

Таван өдрийн хугацаатай үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг Тал нутгийн соёлын наадмын зохион байгуулах газар санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын танхим, Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордон, Биет бус соёлын өвийн төв, бүх аймаг, хотын соёлын товчоо болон зарим хэд хэдэн их, дээд сургуулиуд хамтран зохион байгуулсан байна.

Үзэсгэлэн уламжлалт гар урлалын үзэсгэлэн, Биет бус соёлын өвийн өвлөгчдийн шоу, Орчин үеийн соёлын үзэсгэлэн, Уламжлалт гар урлал+Орчин үеийн дизайны бүтээлийн чуулган уулзалт, Уламжлалт соёлыг түгээх тайланг аж ахуйн нэгжүүдэд зориулалттай соёлын бүтээлч дизайны бүтээлийн үзэсгэлэн зэрэг зургаан том агуулгатай зохион байгуулагдах юм байна.

        Өвөр Монгол орны уламжлалт гар урлал+Орчин үеийн бүтээлч үзүүлбэрийн үзэсгэлэн нь устах шахсан зарим уламжлалт гар урлал болон ур дэмийг сэргээн хөгжүүлж, уламжлан хамгаалах ажлыг бэхжүүлэх, уламжлалт гар урлалын чанар чансааг дээшлүүлэхийн зэрэгцээ гар урчуудын орлогыг нэмэгдүүлэхэд зорилго тавьсан байна. Үүнээс гадна, тал нутгийн соёл, уламжлалт гар урлалын салбарт нэн өргөн зах зээлийг бий болгож, үндэстний онцлогтой брэндийг бий болгохын зэрэгцээ тал нутгийн соёлын татах хүч, нөлөөлөх хүчнийг нэмэгдүүлэхийг гол зорилго болгосон байна.  

Зохиогч: Б.АРИУХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл