
Үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх бөгөөд 310 гаруй дотоод гадаадын том хэмжээний эрчим хүчний аж ахуйн нэгжүүд, нүүрсний уурхайн машин үйлдвэрлэгчид, нүүрс боловсруулах, нүүрсний химийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн төлөөллүүд үзэсгэлэнд оролцсон байна. Ордос хотын олон улсын нүүрс болон эрчим хүчний аж үйлдвэрийн Ⅻ үзэсгэлэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинжлэх ухаан, техник технологийн шинэчлэлийг хүндэтгэн, нүүрсний салбарын шинэ амжилт, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг хүмүүст танилцуулахыг зорьжээ.

Сүүлийн жилүүдэд Ордос хот нүүрсний аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэл болон бүтцийн өөрчлөлтийн тал дээр шаргуу ажиллаж, нүүрс болон эрчим хүчний аж үйлдвэрийн үр ашигтай, бага нүүрстөрөгчид хөгжлийн зам хайсаар ирсэн байна. Үүний дүнд нүүрсний салбарын ногоон хөгжил, ариун цэвэр, аюулгүй байдал болон үргэлжлэн хөгжих хөгжлийг биелүүлжээ. Ордос хотод өнөөг хүртэл нийт 355 нүүрсний уурхай байгаа бөгөөд жилийн төлөвлөсөн үйлдвэрлэлийн хүчин чадал 768.06 сая тоннд хүрч, Хятадын бүтээн байгуулахаар төлөвлөж буй 14 том нүүрсний суурин газрын нэг болж, 9 нүүрсний цахилгааны суурин газрын нэг болжээ. Нүүрсний уурхайн механикжуулалт 95 хувьд хүрсэн бөгөөд нүүрсний уурхайн газрын нөхөн сэргээх түвшин 80 хувьд хүрсэн байна.

