solongonews
Төрд ивээгдэж, түмэндээ үнэлэгдсэн Улаанмөчир
2018-11-24 20:57
Магтаал бол урам зориг өгч, хүсэл найдвар эрч хүч бэлэглэдэг.

Ши Жиньпин дарга Улаанмөчирийн хөгжилд анхаарал хандуулсан үйл хэрэг нь Улаанмөчирийн уран бүтээлчдэд хайрласан урам зориг бөгөөд Улаанмөчирийн уран бүтээлчдэд тавьсан чин сэтгэлийн хүсэл найдвар нь эрч хүчний ундарга байлаа. Нэг жилийн турш Өвөр Монголын бүх Улаанмөчирийхэн дарга Ши Жиньпиний чухал найдвар хүслийн үзэл санааг хянамгай суралцан, шилдэг уламжлалаа харуулж, бодит үйл хэргээрээ шинэ зууны тал нутгийн “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт  цэрэг"-ийн сүр хүчийг гайхуулна.

Анхны мөрөөдлөө баримтлан ард түмэнд баяр бахдал, боловсролыг түгээв

Малчин тариачдад баяр бахархал, боловсролыг түгээх, Намын дуу, хайр халамжийг дамжуулах нь Улаанмөчирийн дархан үүрэг болно. 2018 онд Өвөр Монголын бүх Улаанмөчир “Зуун чуулга мянган талбай тоглолт гаргах" хөдөө орон нутагт ажиллах үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэн, хөдөө орон нутаг, нийгэм, сургууль болон цэргийн хуаранд нийт 5000 гаруй тоглолтыг зохион байгуулж, ард олонд элбэг баялаг оюуны хүнс хангажээ. Зөвхөн Хөлөнбуйр хотоор аваад үзэхэд, 10 сарын сүүл болтол Хөлөнбуйр хотын 11 Улаанмөчир “Зуун чуулга мянган талбай тоглолт гаргах" хөдөө орон нутагт ард түмэнд ашиг хүртээх тоглолтыг 257 талбай тоглож, “Тал нутгийн өдөр тутмын урлагийн тоглолт” ард түмэнд ашиг хүртээх төсөлд 935 талбай тоглож, 300 мянга гаруй хүнд ашиг хүртээв. Ядуурлыг бууруулах төслийг дэмжих тоглолтыг 284 талбай тоглож, 90716 хүнд оюуны талын хүч дэм хайрлав. Ийнхүү Өвөр Монголын бүх Улаанмөчир нь жилд 100 талбай тоглох үүргээ амжилттай биелүүлж, 11-р сараас Өвөр Монголын бүх Улаанмөчир нь аялан тоглох үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Энэ нь ард олонд шилдэг тоглолтыг илүү олноор сонирхуулах боломж нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ Улаанмөчирийн ажилтнуудын харилцан суралцан хамтдаа дэвшиж, үйлчилгээгээ сайжруулахад ашигтай боллоо. 

11-р сарын 06-ны үдээс өмнө Дэкөү шяний Улаанмөчирийн Хатантохой тариалангийн талбайн нэгдүгээр хуваарь талбай дахь урлагийн тоглолт "Улаан зандан ширээ" гэх монгол бүжгээр тоглолтоо эхлүүлж, "Тэнгэрийн хаяа", "Хятадын мөрөөдлийг биелүүлье", "Ирээдүйдээ итгэлтэй", "Үүрдийн  Улаанмөчир" зэрэг арван хэдэн тоглолтыг ар араас нь өргөхөд, үзэгчдийн халуун алга ташилт тасралтгүй үргэлжилсээр байв. Нутгийн аялгуугаар ярьсан "Залхуу эр Жөү Эрдан" гэх хошин шог нь зүгээр сууж байгаад ядуурлаас гарахаар хүлээж суудаг залхуу хүмүүсийг шүүмжилж, төрийн бодлогын дэмжлэгээр бие дааж хөдөлмөрлөж энгийн амьдарвал нэг өдрийн өмнө боловч амьдрал сайжран баяжин чинээлэг болно гэсэн утга учрыг ухааруулж билээ. "Албаны хэрэг ба айлын хэрэг” гэсэн хошин шогоороо ядуу буурай хүмүүст туслан ар гэрээ орхиж, олны төлөө зүтгэн үйлчилсэн ажиллах ангийн эрхэм суртлыг амьд дүрслэг дүр, хошин үг яриагаар Нам засгийн төрийн бодлого болон хайр халамжийг ард түмэнд урлагаар дамжуулжээ.

- Нутгийн ах дүүс та бүхэн ядуурлыг бууруулах төрийн бодлогын “Хоёрт зовохгүй” гэдэг нь ямар учиртай болохыг мэдэж байна уу?

- Нэгд идэх зүйлийн төлөө зовохгүй. Хоёрт өмсөх зүйлийн төлөө зовохгүй гэж тухайн талбайд суугаа хэдэн буурал булаацалдан хариулна.

10-р сарын 30-ны өдөр Цахар баруун гаран хойд хошууны Улаанмөчирийнхэн Долоонхудаг сумын Жаргалант хүрээнд урлагийн тоглолтын амрах агшнаар Намын чиглэл, төрийн бодлогын тухай асуулт асуухад, үзэгчид идэвхтэй хариулан, тухайн талбай аз жаргалаар бялхаж байлаа...

Өвөр Монголын бүх Улаанмөчир ийнхүү ард олны үзэж сонирхох дуртай хэлбэрээр ХКН-ын XIX их хурлын үзэл санааг ухуулж, Намын дуу хоолой, хайр халамжийг ард түмэнд урлагаар дамжуулж ирэв.

Хөдөө орон нутагт хүрч, шилдэг бүтээл зохион бүтээлээ

ӨЗО-ны Соёлын тэнхимийн 2018 оны эхний байдлын бүртгэлээр Өвөр Монголын бүх Улаанмөчирийн ажилтнуудын дотор найруулж зохион бүтээх боловсон хүчин 400 гаруй байна гэсэн тоо баримт гарчээ.

Сөнид баруун хошууны Улаанмөчир нь нэг жилийн туршид "Дөрөөн дээр дусаасан сүү",  дуулалт бүжгэн жүжиг "Манай Улаанмөчир", хамтарсан бүжиг "Монгол морины магтаал", "Шатар” бүжиг, "Зүрхэн хайр" жүжиг, “Малчин түмэн намаа дуулна" дуулалт бүжгэн жүжиг, "Зүрхэн эгшиглэн" найрал хөгжим, "Өлзийт захидал" дуу, "Сөнид бүсгүй" бүжиг зэрэг арав гаруй шинэ тоглолтыг зохиожээ.

Үүшин хошууны Улаанмөчир нь "Миний Өвөр Монгол" дуу, "Тэр холын нутаг", "Ёстой хурим" бүжиг, "Нандин мөч" богино жүжиг, "Манхан балрын дуулал"  монгол жүжиг зэрэг шинэ бүтээлүүдийг зохиожээ. "Нандин мөч” гэх богино жүжигт орчин үед их түгээмэл болоод байгаа гар утасны ашиг хийгээд хорыг амьдаар харуулсан бол, “Манхан балрын дуулал” монгол бүжгээр оюутан багийн дарга ард түмнээ уриалан амьдралаа дээшлүүлэх замаар замнасан үнэн бодит түүхийг хүүрнэж, ард олны өндөр үнэлгээг хүртсэн байна.

Дарга Ши Жиньпиний захидлыг авсан нэг жилийн хугацаанд Өвөр Монголын Улаанмөчирийнхэн хөдөө орон нутагт хүрч, ард түмний үлгэр түүхийг ярьж, ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн маш олон шинэ бүтээлийг зохион бүтээсэн юм.

Шинэ уран бүтээлчийг бэлдэж, шинэ уран бүтээл хийж, Өвөр Монголын монгол-хятад хэлний жүжгийн тэмцээнийг зохион байгуулж, топ 16 шилдэг бүтээлийг 15 дахь удаагийн Тал нутгийн соёлын наадамд дэлгэн үзүүлж, ард олны хүндэтгэлийг хүлээсэн билээ. 

Долоодугаар сард Баяннуур хотод болсон Өвөр Монголын бүх Улаанмөчирийн шинэ хүн, шинэ бүтээлийн анхны уралдаанд 360 гаруй бүтээл ирж, 113 бүтээл нь эцсийн шатанд сонгогдон оржээ. Эдгээр бүтээлүүд нь Нам төрийн бодлого, цаг төрийн байдал, үндэстний соёл уламжлал зэрэг олон талыг хамруулж, ард түмний оюуны амьдралыг баяжуулсан байна.

Улаанмөчирийн ажилтны зохиож бүтээх түвшнийг түлхүү дээшлүүлэх үүднээс 2018 оны 03-р сард "Өвөр Монголын бүх Улаанмөчирийн дарга нарын сургалт", 07-р сард Өвөр Монголын бүх Улаанмөчирийн дуу хөгжмийн зохион бүтээлийн дээд зэрэглэлийн судалгааны сургалтыг зохион байгуулжээ. Тунляо, Шилийнгол, Ордос хотод Улаанмөчирийн боловсон хүчнийг бэлтгэх газрыг байгуулав. Энэхүү сургалт нь Өвөр Монголын 75 Улаанмөчирийн 3000 гаруй уран бүтээлчдэд сайн сурах орчин нөхцөлийг бүрдүүлж, шилдэг сайн сургалт хүртээх юм. Үүнээс гадна Улаанмөчирийн боловсон хүчнийг бэлдэх ажлыг ӨМӨЗО-ы утга урлагийн боловсон хүчнийг бэлтгэх цогц төлөвлөгөөнд оруулан, соёл урлагийн шилдэг боловсон хүчин, шинэ  уран бүтээлчийг бэлдэх ажлыг анхааралдаа аван ажиллах аж. Энэ бүхэн Улаанмөчир иргэдтэйгээ ойртсон, иргэдийн дунд дэлгэрч таашаагдсан шилдэг бүтээлийг олон олноор зохион бүтээж, ард түмэнд илүү сайн үйлчлэхэд ашигтай нөхцөлийг бүрэлдүүлж өгөх  нь дамжиггүй билээ.

  Шинэлэг уран бүтээлээрээ ард түмэнд үйлчиллээ

Отогийн өмнөд хошууны Улаанмөчирийн уран бүтээлчдийн “Баярлан тэмдэглэе” хамтарсан бүжгээр тус хошууны “Улаанмөчирийн үзэл санааг харуулж, ард түмэнтэйгээ хамт" үйл ажиллагаа 11-р сарын 02-ны өдөр Олзоч сууринд эхлэв. 

11-р сарын 09-ний өдөр Алшаа аймгийн Улаанмөчир болон аймгийн соёл, шинжлэх ухаан мэргэжил, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, үйлдвэр худалдаа, улс төр, хууль, иргэний хэрэг зэрэг салбар хамтран Алшаа аймгийн “Тал нутгийн ерөнхий үйлчилгээний хөнгөн морьт цэрэг"-ийнхэн Тэнгэр эдийн засгийн  нээлтийн дүүрэгт ая дуугаа өргөв.

Энэхүү үйл ажиллагаа нь ӨЗО, аймаг хот, хошуу шяний ухуулах алба зохион байгуулснаар Өвөр Монголын бүх Улаанмөчир, соёл урлагийн хүрээлэн чуулга болон соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, хууль болон радио телевиз зэргийн нөөц баялгийг нэгтгэсэн “Тал нутгийн ерөнхий үйлчилгээний 28 хөнгөн морьт цэрэг"-ийн нэг болно.

“Тал нутгийн ерөнхий үйлчилгээний хөнгөн морьт цэрэг” нь зам харилцаа амаргүй, соёлын амьдрал хоцронгуй, хүн ард тархай бутархай хөдөө орон нутаг, үндэстний цөөнх төвлөрөн суусан газар орон, хил хязгаар орон, харуулын газар зэрэгт хүрч ажиллан, үндэстний эв нэгдэл, шинжлэх ухаан мэргэжлийг дэлгэрүүлэн, хуулийн ухуулга зэрэг агуулгын хүрээнд олон талын үйлчилгээ үзүүлэн тун завгүй ажиллав.

Тал нутгийн ерөнхий үйлчилгээ нь Улаанмөчирөөр гол хүчний цэрэг болгон, хөдөө орон нутгийн ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, хэлбэр болон арга хэлбэрийн талаар шинэлэг, “Улаанмөчир+” үйлчилгээг амжилттай туршиж, өндөр үнэлгээ авч байна.

Зохиогч: Нийтлэл: Хавар
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл