solongonews
Өвөр Монголын тариалангийн талбай 8.8 сая га-д хүрэв
2019-07-04 16:49
Өвөр Монголын тариалангийн талбай 8.8 сая га-д хүрсэн байна.

     Сурвалжлагч ӨМӨЗО-ы Тариалан мал аж ахуйн танхимаас мэдээлснээр өнөөгийн байдлаар, бүх Өвөр Монголын тариалангийн талбай 8.8 сая га-д хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар өсөж, тариалан үйлдвэрлэлийн ерөнхий байдал мэдэгдэхүйц сайжирсан байна.

   Эх сурвалжид тэмдэглэснээр энэ оны хавраас хойш зүүн баруун нутгийн зарим газар хүйтэрч, мөндөр орсон боловч Өвөр Монголын олон газар үр ашигтай арга хэмжээ авснаар хаврын үр суулгах үүргээ амжилттай биелүүлсэн. Улмаар үр тарианы суулгацын талбай 7 сая га-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгджээ. Үүнд баруун бүсийн тариалан үйлдвэрлэлийн байдал ерөнхийдөө хэвийн байдлаа хадгалж, зүүн бүсийн үр тарианы гол үйлдвэрлэлийн байдал хамгийн сайн,  шилдэг сортын суулгацаар голлосон байна.

   Эх сурвалжийн мэдээлснээр, Өвөр Монгол голдуу эрдэнэшиш, төмс, шар буурцаг, улаан буудай, усан тутарга, самар зэрэг зургаан төрлийн тариалан үйлдвэрлэлийг стандаржуулах үйл ажиллагаа өрнүүлж, чансаатай хөгжлийн шаардлагад нийцсэн, тус тусын онцлогтой стандарт хангасан үйлдвэрлэлийн үлгэр жишээ 1910 баазыг шинээр байгуулж, стандарт хангасан үйлдвэрлэлийн талбай нэмэгдээд 4 сая 97 мянга гаруй га-д хүрсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл