
ӨМӨЗО-ны Арван гурав дахь удаагийн АТИХ-ын нэгдүгээр хурлын үеэр ӨМӨЗО-ны Засгийн газрын 2017 оны санхүүгийн төсвийг гүйцэтгэсэн байдал болон 2018 оны санхүүгийн төсвийн төслийн тухай тайланг бичгийн хэлбэрээр нэгдүгээр сарын 24-ний өдөр их хуралд дэвшүүлж хянан зөвшилцөв. Тайланд 2017 онд ӨМӨЗО-ны бүх орон нутаг, албан нэгж ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны бодлого зохицуулалтыг бүх талаар хэрэгжүүлж, тогтвортой урагш дэвших ажлын ерөнхий чиглэлийг баримтлан, шинэ хөгжлийн ойлголтыг бий болгон хэрэгжүүлж, хөгжлийн чанар, үр бүтээлийг дээшлүүлэхээр гол болгов. Улмаар хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулахыг гол шугам болгож, нэмэгдлийг тогтворжуулах, өөрчлөлтийг дэмжих, бүтцийг тохируулах, иргэдэд ашиг хүртээх, эрсдэлээс сэргийлэх зэрэг ажлыг сайн гүйцэтгэнэ. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжилд бүтэц нь шилдэг, үр ашиг сайтай байдал гарсан. Үүний үндсэн дээр бүх Өвөр Монгол болон ӨМӨЗО-ны тус зэрэглэлийн төсвийг гүйцтгэсэн байдал ерөнхийдөө нэлээд сайн байна.
2017 онд ӨМӨЗО-ны олон нийтийн төсвийн орлого 170.34 тэрбум юаньд хүрч, 14.6 хувиар нэмэгдэв. ӨМӨЗО-ны энгийн олон нийтийн төсвийн зардал 452.31 тэрбум юаньд хүрч, 0.2 хувиар нэмэгдсэн ба тохируулсан төсвөө 91.8 хувиар биелүүлжээ.
2018 онд ӨМӨЗО ХКН-ын XIX их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөгжлийг дэмжихэд хүчирхэг их хөдөлгөх хүч бүрдүүлэх ба ӨМӨЗО-ны эдийн засгийн хөгжлийн үндсэн байдал өөрчлөгдөхгүй, эдийн засаг үргэлжлэн орлого нэмэгдэхэд маш олон ашигтай нөхцөл бий. ӨМӨЗО-ны санхүүгийн төсвийн зохицуулалт хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол болгон, идэвхтэй санхүүгийн бодлого зохицуулалтыг үргэлжлэн хэрэгжүүлж, санхүүгийн үргэлжлэх хүчин чадлыг сайжруулна. Зарлагын бүтцийг тохируулан сайжруулж, ядуурлаас ангижруулах, бохирдлоос сэргийлэн засах ажлыг чанд сайн хэрэгжүүлэхийг хүчтэй дэмжинэ. Төсвийн хяналтын дүрмийг сайжруулж, үр ашгийн хяналтыг бүх талаар хэрэгжүүлнэ. Эрх, хариуцлага тодорхой, эдийн засгийн хүч зохицонгуй, орон бүс тэнцвэртэй байх ӨЗО-ны зэрэглэлээс дооших санхүүгийн харьцааг алхам алхмаар бий болгож, орон бүсийн зохицонгуй хөгжлийг дэмжин, олон нийтийн үйлчилгээний тэнцвэрийг сайжруулна.
2018 онд ӨМӨЗО-ны энгийн олон нийтийн төсвийн орлогыг 175 тэрбум юаниар тохируулж, ойролцоогоор зургаан хувиар нэмэгдүүлнэ. ӨМӨЗО-ны энгийн олон нийтийн төсвийн зарлага ойролцоогоор 485 тэрбум юаньд хүрч, долоогоос дээш хувиар нэмэгдэх болно. ӨМӨЗО-ны тус зэрэглэлийн энгийн олон нийтийн төсвийн ерөнхий санхүүгийн хүчийг 253.44 тэрбум юаниар тохируулж, ерөнхий зарлагад 253.44 тэрбум юань хөрөнгийг хуваарилаад байна.
