solongonews
Мал маллан амьдралаа өөд татна
2018-05-11 10:10
Хорчин баруун гаран дунд хошууны Баянхошуу суурингийн Гадназалга багийн нарийн бичгийн дарга Бай Хайлинь “14 дугаартай үнээ тугаллаа” гэх мэдээг сонсоод үнээний хашааны зүг том том алхан явав.


        Баянхошуу суурин “Нарийн бичгийн дарга + хоршоо + суурин + тариачин өрх" гэх үйлдвэрлэлийн загвараар дамжиж, махны чиглэлийн үхэр тэжээн үржүүлж ядуурлаас гаргах арга бодлогыг хэрэгжүүлсэн юм. Бид үхрийн хашаанд ороход нэг залуу саяхан төрсөн тугалныхаа зургийг нь авч, тоо баримт болгон тэмдэглэн тун завгүй ажиллаж байлаа. Нарийн бичгийн дарга Бай Хайлин тэр залууг хоршооны төлөөлөн удирдах зөвлөлийн  дарга Бай Юншен хэмээн  бидэнд танилцууллаа. Хөрслөг бор царайнд нь жаргалын инээд тодорч, галтай цогтой нүднээс нь итгэлийн оч гэрэлтэнэ.
        “Одоо манай хоршоо 123 симентар үүлдрийн үнээтэй болсон. Хоршоо 2017 оны 12-р сараас одоог болтол 600 мянган юанийн ашиг орлоготой ажилласан. Хоршооны ашиг сайн байвал ядуу хүндрэлтэй өрхөд ч ашиг орлого болдог" хэмээн Бай Юншен танилцуулж байв.
Эх малыг нарийн арчлан тэжээхийн тулд хоршооноос 3 малчин томилсноор барахгүй мэргэжлийн малын эмч томилж, тогтсон цаг хугацаанд өвчнөөс сэргийлэх, хяналт хийх, үхэр сүрэгт им тэмдэг тавих, даатгалд оруулах зэрэг ажлыг хийжээ.
"Одоогоор 69 өрхийн 178 хүн хоршоонд гишүүн болон орж, багийн айл өрхийн 97 хувь нь хамрагдсан. Ийм олон ядуу өрхүүд хоршоо болон багт итгэж байхад бид үхрээ сайн арчлан тэжээж, багийн ядуу өрхийг удирдан дагуулж   амьжиргаагаа дээшлүүлэн, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулан зах зээлд гаргаж орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой" гэж ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.
        Үхрийн хашаанд ажиллаж байсан Ген Чуань энэ багийн малчин. Хоршоонд гишүүн болж, жил бүрийн сүүлээр хувьцаа авахаас гадна хоршоонд ажил хийдэг болохоор орлого ч багагүй олдог болжээ.
        - “Манай амьдрал тийм сайн биш. Амьдралаа дээшлүүлье гэж хүссэн ч хар хүч байгаад хэрэглэх газар олдохгүй. 2017 онд хоршоонд хувь оруулж, орлого нэмэгдсэн. Одоо манай гэрийн амьдрал өдөр ирэх тусам сайжирсаар байгааг хараад маш их баяртай итгэлтэй болсон” гэж Ген Чуань сэтгэл догдлон ярьж байв.
        Тэжээл бордоо хутгах, мал тэжээх, малын хашаа цэвэрлэх гээд эдгээр ажил Ген Чуаний хувьд гарын үзүүрийн хялбар ажил бөгөөд “Үнээдийг маш нарийн нямбай арчилж тэжээнэ. Үнээд манай ядуу өрхүүдийн хүсэл эрмэлзэл” гэж байлаа.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл