
Хурлын үеэр Төвийн хяналтын багаас Өвөр Монгол оронд тусгасан саналын дагуу цэгцлэн засах ажлыг ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас маш их анхаарал хандуулан шинэчлэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн удирдах багийг байгуулав. Улмаар ӨМӨЗО-ны Намын хороо байнгын хороо ба Засгийн газрын байнгын хорооноос зохицуулалт хийж, “Төвийн экологийн орчныг хамгаалах ажлын талаар тусгасан саналын дагуу цэгцлэн засаж найдваржуулах тухай ӨМӨЗО-ны ажлын төсөл”-г тогтоосон байна. Үүнд, 49 асуудлыг цэгцлэн гаргаж, үүний улмаас 10 том төрлийн 40 хүчирхэг арга хэмжээ авч 5 талын зохион байгуулалттай баталгаат арга хэмжээг тодорхойлжээ.
Дөрөвдүгээр сарын эцсийг хүртэл тусгасан саналын дагуу 49 цэгцлэн засах үүрэг дундаас 4-г нь биелүүлсэн ба 41-г нь хэрэгжүүлж буй, 2-г нь тусгай төрлийн шинэчлэлт өөрчлөлтийн төслөөр тогтоож, 2 -г нь хянан шалгаж байгаа юм байна.
