solongonews
ӨМӨЗО-ы Засгийн газар нь Шанхайн Зам Тээврийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
2019-11-19 16:43
ӨМӨЗО-ы Засгийн газар нь Шанхайн Зам Тээврийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

    11-р сарын 18-ны үдээс өмнө ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь Шанхайн Зам Тээврийн Их Сургуулийн намын хорооны даргатай уулзаж, ӨМӨЗО-ы Засгийн газар нь Шанхайн Зам Тээврийн Их Сургуультай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахад гэрч болжээ.

    Бү Шяолинь Шанхай хотын ам Тээврийн Их Сургууль Өвөр Монголд урт хугацааны дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Шанхайн Зам Тээврийн Их Сургууль нь урт удаан түүхтэй, эх орондоо болон гадаадад нэр хүндтэй сургууль бөгөөд өндөр чанарын боловсон хүчин бэлтгэх, технологийн шинэчлэл хийх давуу талтай бөгөөд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг хослуулах, шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүнг ахиулах чиглэлээр өөрийн онцлог шинж чанаруудыг хөгжүүлжээ. 2010 оноос хойш Өвөр Монгол, Шанхайн Зам Тээврийн Их Сургууль нь хүний нөөц, технологийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Шанхайн Зам Тээврийн Их Сургууль нь Өвөр Монголын хүний нөөцийн боловсролыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл хийх чиглэлээр олон ажил хийсэн бөгөөд хоёр тал хамтын ажиллагаа үр дүнд хүрчээ. Шанхайн Зам Тээврийн Их Сургуультай дээд боловсрол, үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлт, шинээр гарч ирж буй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, байгаль орчны засан сайжруулахыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Өвөр Монголыг экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ арга замыг судлахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл