solongonews
Өвөр Монгол: Ядуурлыг бууруулах ажлын хүрээнд 365 мянган иргэн ашиг хүртэв
2018-10-20 22:29
Өвөр Монгол: Ядуурлыг бууруулах ажлын хүрээнд 365 мянган иргэн ашиг хүртэв.

ӨМӨЗО нь ядуурлыг бууруулах ажлыг бүх талаар эхлүүлснээс хойш энэ төрлийн ажлын хуваарь гаргаж, “Аж ахуйн нэгж + бааз + нэн ядуу өрх” зэрэг олон төрлийн арга хэлбэрийг ашиглан, тэдгээр өрхийн өвөрмөц онцлогт тохирсон үйлдвэрлэлийг хөгжүүлснээр 365 мянган иргэн тэндээс ашиг хүртжээ хэмээн ӨМӨЗО-ы Ядуурлаас бууруулах албанаас мэдээллээ.

Өвөр монгол өвөрмөц онцлогтой үйлдвэрлэлийг хөгжүүлж ингэснээр иргэдээ ядуурлаас ангижруулна хэмээн зорьж, ядуурлыг бууруулахад шаардлагатай санхүү мөнгөний 70 дээших хувийг тухайн өрхийн онцлогт үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашигласан байна. Мөн хөрөнгө оруулалтын тал дээр шагналаар нөхөн олговор олгохыг орлуулах загварыг ашиглав. Төслийн сонголтын тухайд нэн ядуу иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэн үзэж, тэдний хийх санаатай байгаа эсвэл хийж чадах ажлыг өөрсдөөр нь сонгуулж, зохих хэмжээний нөхөн олговор олгов.

Өвөр Монгол “Аж ахуйн нэгж + бааз + нэн ядуу өрх”, “Намын үүр + тусгай хоршоо + нэн ядуу өрх” зэрэг загварыг ашиглаж, тэдгээр айлууд өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх ажилд идэвхтэй оролцуулан тогтмол орлоготой болгов. Эд хөрөнгөөс ашиг олуулж ядуурлаас бууруулах загварыг эрэлхийлж, нэн ядуу өрх газраасаа түрээсийн мөнгө олох, ядуурлаас ангижруулах хөрөнгө мөнгийг хувьцаа эзэмших хэлбэрт оруулан, ойр хавиараа хөлсний ажил хийж цалин мөнгө олохыг урамшуулав.

Түүнчлэн тусгай хоршоо, гэр бүлийн ферм, ядуурлаас ангижруулах толгойлогч аж ахуйн нэгжийг дэмжиж, ядуу амьдралтай айл болон ядуугаас ангижруулах толгойлогч аж ахуйн нэгж, малчин тариачны тусгай хоршооны ашиг сонирхлыг холбосон механизм байгуулж, ядууралтай газар нутгийн үйлдвэрлэлийн зэрэг дэвийг дээшлүүлэх ажлыг хийв.

Өвөр Монгол нь нийгмийн идэвх сайтай тул нэн ядуу өрхөд зохицсон аж ахуйн нэгжийг хөгжүүлэх төслийг юуны түрүүнд дэмжиж, газар орны байдалд тохируулан сүү, мах, ноос ноолуур, хүнсний ногоо, төмс, ургамлын тос, бордоо, эмийн түүхий эд, аялал жуулчлал, үндэстний онцлог бүхий бүтээгдэхүүн зэрэг үйлдвэрлэлийг бий болгов.

Зохиогч: Синьхуа агентлагийн Хөххотын 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдээ /сурвалжлагч Ли Юньпин/
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл