solongonews
Өвөр Монголын санхүүгийн салбарын ажлын хэвлэлийн бага хурал болов
2018-07-30 18:12
Өвөр Монголын санхүүгийн салбарын ажлын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 07 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш Хөххотод боллоо.

Хурлаар өнгөрсөн оны Өвөр Монголын санхүүгийн салбарын ажлын ерөнхий байдал болон тогтоосон амжилтууд болон ирээдүйн ажлын төлөвлөгөөг танилцуулсан байна.

Өвөр Монгол банк, санхүүгийн ажилд тавьсан удирдлагыг эрчимжүүлж,  тогтвортой урагшлах ажлын ерөнхий чигийг баримтлан банк, санхүүгийн хөгжлийн  жамыг хүндэтгэж, бодит эдийн засагт үйлчлэх, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх,  тогтоон барих, санхүүгийн өөрчлөлтийн гурван үүрэг зорилтыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлсээр ирсэн байна. Мөн санхүүгийн үйлчилгээний эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын талаар хэд хэдэн санаачилга, төрийн бодлогыг  боловсруулахаас гадна хангамж хэрэгцээний өөрчлөлтийг дэмжсэн байна.

2017 онд Өвөр Монголын зээлийн үлдэгдэл 2 их наяд юаньд хүрсэн байна хэмээн танилцуулсан болно. Үүнээс гадна 2015-2017 оны хооронд Өвөр Монгол аж ахуйн нэгжийн биржид бүртгүүлэх 3 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийт 354.6 тэрбум юань санхүүжүүлсэн бөгөөд энэ нь өмнөх жилүүдийн шууд санхүүжилтийн нийт дүнгээс илүү байна гэсэн юм.

Ирээдүйд Өвөр Монгол мөн  бодит эдийн засагт үйлчлэх, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн салбарын өөрчлөлтийг цаашид илүү гүнзгийрүүлэн эрчимжүүлж, банк санхүүгийн компани нэгжийн тогтолцоог бүрэн болгож, санхүүгийн зах зээлийн  тогтолцоог боловсронгуй болгон санхүүгийн хөгжлийн арга хэлбэрийн  шинэчлэлтийг хурдасган, эдийн засаг, банк  санхүүг эерэг эргэлттэй, эрүүлээр хөгжүүлнэ хэмээн онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл