solongonews
Орцон үндэстний мөс цасны “Исаран” наадам нээгдлээ
2018-12-26 21:39
Өвөр Монголын Орцон үндэстний мөс цасны “Исаран” наадам болж байна.

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Орцон үндэстний мөс цасны 5 дахь удаагийн “Исаран” наадам 12 дугаар сарын 26-нд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Орцон Өөртөө Засах хошуунд нээлтээ хийлээ. “Исаран” гэдэг нь “Чуулган” “Цуглаан” гэсэн утгатай Орцон үг юм.

Энэ удаагийн “Исаран” наадмын үеэр явганаар ой шугуйг туулах уралдаан, машины бартаат замын таталцан хүч шалгах тэмцээн, цас мөсний үзэмжийг сонирхох, цанаар гулгах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Наадмаар дамжуулан жуулчдад цас мөсний ертөнцийн гайхамшгийг харуулах болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь Хуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл