Тэрээр Өвөр Монголын хилийн хамгаалалтын ерөнхий газрын Эрээн хилийн хамгаалалтын хяналт шалгалтын газар нь чанар сайтай үр дүнтэй гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлж байна гэж эрхий гарган магтаж байлаа.

Хөххотоос Эрээн хот чиглэлийн анхны “боомт” аялал жуулчлалын галт тэргэнд суусан 72 зорчигч болон аялал жуулчлалын автобусанд суусан жуулчид Өвөр Монголын Эрээн хотын авто замын боомтоор өнгөрөн, Монгол Улсын хилийн хот Замын-Үүдээр аялсан байна. Хил гарах бүрдүүлэлтийн аюулгүй байдлын ажлыг сайн хийхийн тулд Эрээн хотын хилийн хяналт шалгалтын газар нь урьдчилан жуулчны баазтай холбоо барьж, аялал жуулчлалын багийн байдалтай танилцан, гааль өнгөрөх бэлтгэл ажлыг хариуцлагатай хийдэг байна. Жуулчны баг өглөөний 9 цаг 40 минутад боомтод хүрч, хилийн хяналт шалгалтын газрын тусгай хүн тэдгээр жуулчдыг дагуулан өөртөө үйлчлэх хяналт шалгалтын хэсэгт хүрч бүрдүүлэлт хийж, аялагчдын ихэнх нь И паспорттай байдгаас 5 минут хүрэхгүй бүрдүүлэлтээ хийж дуусдаг байна. Тиймээс чанар сайн үр дүнтэй гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ нь жуулчдын сэтгэлд хүрч байна.

Эрээн хотын боомт нь Хятад, Монгол хамгийн том эх хуурайн боомт бөгөөд сүүлийн жилүүдэд “Талын од”, “Боомт”, Хятад, Монгол, Оросын “Цайны зам” зэрэг аялал жуулчлалын галт тэрэг нэвтэрч, “Нэг бүс нэг зам” стратегийн дагуу Хятад, Монгол, Оросын хил дамнасан аялал жуулчлалын хамтын үйл ажиллагааг ахиулжээ. Жуулчид галт тэргээр тал нутгийн торгоны замаар аялан, хэдэн мянган газрын цайны зам дахь харь улсын сонин сайхныг сонирхох болно.
