
Тэргэл бол Баруун Үзэмчин хошууны Горхрон суурингийн Борхошуу гацааны малчин Соёлт, Саранчимэг нарын охин. Ариухан Хоолтынгол суурингийн Уртынгол гацааны малчин Өлзий, Хүдүүт нарын охин. Тэд Баруун Үзэмчин хошууны ерөнхийлсөн дээд зэрэглэлийн дундад сургуулийг төгсөж, их сургуульд хөгжмийн тусгай мэргэжлээр шалгалт өгчээ. Тэргэл урлагийн шалгалтдаа 176 оноо, сурлагын ерөнхий оноо нь 311 оноо, тусгай мэргэжлийн оноо нь 90.25-аар манлайлж, Ариухан урлагийн шалгалтдаа 176 оноо, сурлагын ерөнхий оноо нь 302, тусгай мэргэжлийн оноо нь 90.25-аар хоёрдугаар байранд орж, Төвийн үндэсний их сургуулийн үндэсний хөгжмийн салбарт шалгалт өгч орсон байна.
Баруун Үзэмчин хошууны Залуучууд багачуудын төв нь сургалтын агуулгаа өргөжүүлж, 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувьс хөгжмийн анги байгуулсан ба анхны бүртгүүлсэн дөрвөн сурагчийн нэг нь Тэргэл юм. Энэхүү ангид орсны дараа хувьс хөгжимтэй танил дасал болсон Тэргэл өөрийн хичээн суралцаж, багшийнхаа сургалтыг нарийн хянамгай эзэмшиж, сурлага хичээлийнхээ цаг чөлөөгөөр шаргуу боловсорч байсан учир ур мэргэжил нь богино хугацаанд дээшилсэн байна. Тэгээд тэр 2011 оны хошууныхаа “Энхийн хадаг” цагаан сарын үдэшлэгт хувьс хөгжмийн тоглолтоороо оролцож, хувьс хөгжмийн ангийнхаа алдрыг олонд таниулсан юм.
Хичээл сурлага ба урлаг хөгжмөөр харилцан дассан Тэргэл Ариухан хоёр хувьс хөгжмөө өөрийнхөө тусгай мэргэжил болгон багшийнхаа хичээлийг нямбай суралцан, харилцан итгэл зориг хайрлан чармайснаас өнөөдрийн Төвийн үндэстний их сургуулийн бошгыг алхсан юм.“Хувьс хөгжмөөрөө их сургуульд шалгаж орсондоо маш баяртай байна. Ирээдүйд би монгол үндэсний язгуур урлаг болсон энэхүү хувьс хөгжмөө улам сайн сурч, маш олон хүмүүст хувьс хөгжмийн эгшгээ сонордуулахаар мэрийн чармайна!” гэж Тэргэл, Ариухан нар дуу нэгтэй шуурхай хэлж байлаа.
Тэд хоёр хошуу, аймаг орны дунд, бага сургуулийн сурагчдын сурган хүмүүжлийн урлагийн найр, дунд, бага сургуулийн сургуулийн соёл урлагийн их уралдаан, бүх улсын Залуучууд багачуудын “Баясгалант наадам” ур авьяасын уралдааны Өвөр Монгол дэх салбар талбайн шалгаруулалт, Баруун Үзэмчин хошууны цагаан сарын үдэшлэгийн тоглолт, Өвөр Монголын Монгол одон телевизийн багачууд хүүхдийн нэвтрүүлгийн шинэ жилийн үдэшлэг, 2016 оны Хятад, Монгол, Орос гурван улсын “Гэгээн алсын одод” багачууд хүүхдийн ур авьяасын зуслан -Өвөр Монголын Монгол одон телевизийн “Авьяаслаг хүүхэд” цуврал нэвтрүүлэг зэрэг уралдаан тоглолтод олон удаа оролцжээ.
Хувьс хөгжмийн багш Улаансоёл:
- Хоёр сурагчийнхаа хувьс хөгжмийн ангид суралцаж боловсроод тусгай мэргэжлээрээ их сургуульд шалгагдан орсонд нь баяр хүргэж байна. Тэргэл, Ариухан хоёр өөрийн чармайлга, ур авьяасаараа өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, урлаг соёлынхоо үйлсийн замаа эхлүүлээ … гэж баяртай ярьж байсан юм.
