solongonews
Мал аж ахуйгаа хөгжүүлэхэд ухаан сорьж яваа содон малчин
2017-07-31 10:54
Мал аж ахуйгаа хөгжүүлэхэд ухаан сорьж яваа содон малчин

Сөнидийн уудам талаар авто машины тэнхээг сойн явсаар бид төвхнүүн суурьшилтай, үндсэн бүтээн байгуулалт бүрэн, мал хөрөнгөтэй нэгэн малчин айлд хүрсэн нь тус нутгийн содон залуу малчин Төгсбаярынх байж билээ.

Малчин Төгсбаяр 2000 оны эхэнд бүрэн дунд сургуулиа дүүргээд Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Баяншил багтаа ирж малчин болсон гэдэг. Төгсбаярыг бага байхын л тэднийх таван хошуу малаа төрөл бүрэн маллаж ирсэн болохоор Төгсбаяр ч хөдөө нутагтаа мал аж ахуйгаа эрхлэхдээ өвгөдөөсөө уламжилсан энэ сайхан уламжлалаа бадруулан, таван хошуу малаа тэгш маллахаар хичээж, одоо 20 адуу, 150 тэмээ, 80 үхэр, 100 гаруй хонь, цөөн хэдэн ямаа маллаж байгаа аж. Уг нь нутаг бэлчээр сайн байхад таван хошуу малаа олон тоогоор маллахад тийм ч хэцүү байгаагүй харин одоо бэлчээр ус муудаж, ган гачигтай болсноор малчин Төгсбаярт хатуу сорилт учирч, таван хошуу малаа тэгш маллаж чадах болов уу. Мал аж ахуйгаа яаж хөгжүүлбэл ашиг орлогоо нэмэгдүүлж чадах вэ гэдгийг бодуулах болсон. Тэрээр таван хошуу малаа тэгш маллаж явахдаа орон нутгийн бодит байдал болон зах зээлийн хэрэгцээ шаардлага, бэлчээр усны уялдаа зэрэгт үндэслэн бог малаа цөөлж бод малаа өсгөжээ. Бод малаа өсгөхдөө тэмээгээ голлон өсгөсөн байна.

Одоо жилдээ дөчөөд ингэ ботголдог бөгөөд хориод ингэ сааж, жилийн ингэний сүүний орлого нь 100 гаруй мянган юаньд хүрдэг болжээ.

- Манайх ингээ ээлжлэн саадаг. Арваад ингээ эхлээд нэг сар сааж, дараа сар нь энэхүү арваад ингээ тарга хүч авуулж, нөгөө арваадаа саадаг. Зуны улирал нэг ингэнээс 800 мл сүү авдаг. Намрын улиралд 500 мл сүү авдаг. Одоогийн байдлаар зах зээл дээр 500 мл сүү 80 юаньд хүрч байгаа болохоор манай ингэний сүүний орлого жилдээ 100 гаруй мянган юаньд хүрдэг болсон гэж Төгсбаяр ярьж байлаа.

Ингээ сааж ашиг орлогоо нэмэгдүүлснээс тэдний мал аж ахуйгаас олох жилийн орлого 300 гаруй мянган юаньд хүрдэг болжээ. Үүний суурин дээр жуулчны баазад атан тэмээгээ түрээслэн маллахад зэргээр дамжин ашиг орлого нэмэгдүүлэх замыг нээхээр хичээж байгаа бөгөөд адуу үхэр хониноос олох ашиг орлогоо нэмэгдүүлэх тал дээр ч илүү хүч тавин ажиллаж байгаа юм. Хичээл зүтгэл хүнийг гомдоодоггүй гэдэгчлэн шаргуу хатуужилтай чармайн ажиллаж, илүү их арга ухаан хайвал ашиг орлого улам нэмэгдэх нь лавтай. 

Зохиогч: Бэлтгэсэн: Яргуй
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл