solongonews
Иргэдийн эрүүл мэндийн түвшнийг бүх талаар дээшлүүлнэ
2017-10-22 22:42
ХКН-ын XIX их хуралд ороцлож буй Өвөр Монголын төлөөлөгч Сэргэлэн, дарга Ши Жиньпиний хийсэн илтгэлийг сонсоод маш их баярлан хүлээн авсан байна.

Илтгэл утга санаа гүн гүнзгий бөгөөд ард олны ашиг тустай холбогдож, иргэдийн ашиг тусад төлөөлсөн илтгэл юм. Сүүлийн жилүүдэд нам болон улсаас эм эмнэлэг эрүүл мэндийн талаар иргэдэд ашиг хүртээх олон төрлийн бодлого хрэгжүүлж, эм эмнэлэг эрүүл мэндийн ажил өдөр ирэх тусам сайжирч байгаа аж. Ялангуяа ХКН-ын арван наймдуугаар их хурлаас хойш Хятад улс эм эмнэлгийн салбарт хөрөнгө оруулах тал дээр анхаарч, эм эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулан, эм эмнэлгийн ажилтнуудын чадварыг дээшлүүлэн, үйлчилгээний түвшнийг сайжруулж байна. Одоогоор эрүүл мэндийн байгууламжийн өөрчлөлтийн дагуу эмийн үнэ ханш хямдарч, малчин тариачин эм эмнэлэгт хандахад баталгаатай болж байна.

Иргэдийн эрүүл мэнд муу байвал бүх талаар чинээлэг байж чадахгүй аж. Илтэлд ард түмний эрүүл мэнд бол үндэстний хөгжлийн болон төр гүрэн чинээлэг болж хүчирхэгжих чухал бэлэг тэмдэг болно. Зайлшгүй улс ардын эрүүл мэндийн төрийн бодлогыг төгөлдөржүүлж, эрүүл мэндийн тал бүрийн үйлчилгээг хангах хэрэгтэй хэмээн зааж гаргав. Шилийнголын байдлаас үзвэл аймгийн хэмжээнд мал аж ахуй тариалангийн орны эм эмнэлэг эрүүл мэндийн байгууламж баг тосгонд хүрч, мал аж ахуй тариалангийн орны шинэ маягийн хоршсон эмнэлэг 98 хувьд хүрч, малчин тариачин ба ядуу хүндрэлтэй хүмүүст төлбөргүйгээр эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг ажлыг бүх талаар ахиулсан байна.  

Монгол эм эмнэлэг бол Хятадын үндэстний үнэт соёлын өв мөн бөгөөд улсын үндэстний эм эмнэлгийн ажилд чухал байрыг эзэлж байна. Улсаас монгол хятад эм эмнэлгийг дэмжин хөгжүүлж, суурь төхөөрөмж, эм найрлага, мэргэжилтэн хүмүүжүүлэх зэрэг талд төрийн бодлогын дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн монгол эм эмнэлгийг илүү өндөр түвшинд гаргахыг хүсэж байна гэлээ.

Үндсэн шатны төлөөлөгчийн хувьд би яруу алдрыг хайрлаж, намын төлөөлөгчийн тушаал хариуцлагыг сайн гүйцэтгэж, ажилдаа хүчин зүтгэнэ.  Намын XIX их хурлын үзэл санааг тал нутагдаа хүргэж, эм эмнэлгийн ажилтнууд, тал нутгийн үндэстнүүдийн ард түмэнд сайн уламжилж, Хятадын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмрээ үзүүлнэ гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл