solongonews
Ли Жихэн: Шинэ эринд шинэ зүтгэл гаргаж, шинэ хувь нэмрээ үзүүлээрэй
2018-01-26 15:54
Ли Жихэн: Шинэ эринд шинэ зүтгэл гаргаж, шинэ хувь нэмрээ үзүүлээрэй

Нэгдүгээр сарын 25-ны үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн БНХАУ-ын Ардын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хорооны нэгдүгээр хурлын бизнесийн болон үйлдвэр худалдааны холбооны гишүүдийн хамтарсан зөвшилцөх хуралд оролцов.

Ли Жихэн хэлэхдээ: - Эдийн засгийн салбарынхан хөгжлийн хандлагыг мөрдөж, хөгжлийн боломжийг ашиглан, хөгжлийн итгэл зоригоо эрчимжүүлж, нэгдэн цуцалтгүй хүчин зүтгэж, ӨМӨЗО-ы эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулахад илүү их хүчин зүтгэл гаргаарай гэжээ.

Мөн тэрээр, “Нийтийн өмчлөлийн бус аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих бодлого зохицуулалтыг хэрэгжүүлж, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрэлдүүлэн, Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн шинэ хэлбэрийн харилцааг байгуулж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд шинэ хувь нэмэр үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://mgyxw.net/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл