solongonews
2018 “Буурал түүхийн хүлгийн магтаал” 12-нд тоглогдоно
2018-05-11 10:31
2018 “Буурал түүхийн хүлгийн магтаал” энэ сарын 12-нд тоглогдоно.


"Буурал түүхийн хүлгийн магтаал"-ын сурталчилгааны хурлыг 05-р сарын 08-ны өдөр Хөххотод зохион байгуулжээ. Энэ жилийн "Буурал түүхийн хүлгийн магтаал" тоглолт нь Өвөр Монголын үндэсний цөөнхийн соёлын спортын төвд энэ сарын 12-д эхэлнэ.
"Буурал түүхийн хүлгийн магтаал"-д зургаан төрлийн 203 адуу оролцох юм. "Өвөр Монголын үндэсний урлагийн театрын Акробатын дарга Тана: - "Буурал түүхийн хүлгийн магтаал" нь соёл, аялал жуулчлалын нэгдэл бөгөөд тал нутгийн соёлын давуу тал, морьтон үндэсний эрэлхэг зориг, омог сүрийг харуулж, монгол хүн, морь хоёрын гүн гүнзгий хувь барилдлагыг харуулсан тоглолт юм гэлээ. "Буурал түүхийн хүлгийн магтаал" 2018 оны хувилбар нь монгол хүн морь хоёрын насан туршийн хувь барилдлага, сэтгэл хөдлөлөө үлгэрээр сэдэвлэжээ. Монголын уламжлалт морин соёл, орчин үеийн технологи, үзвэр үйлчилгээ,  тал нутгийн соёлыг харилцан уусгаж үзэгчдэд урьд өмнө байгаагүй мэдрэмжийг төрүүлэх болно.

2017 онд "Буурал түүхийн хүлгийн магтаал" Хөххотод 39 талбай үзүүлбэр амжилттай үзүүлжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл