solongonews
Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспод Хятад болон гадаадын нийт 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцоно
2017-09-22 20:46
Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспо тун удахгүй зохион байгуулагдана.

Экспог зохион байгуулж байгаа комиссоос үзэсгэлэн худалдааны үеэр 2000 гаруй зочин төлөөлөгчид ирж оролцоно хэмээн мэдэгдлээ. Гадаадын улс төрчид болон олон улсын байгууллагын албан тушаалтан, олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн эрдэмтэн, хил дамнасан аж ахуйн дээд хэмжээний төлөөлөгчид, гадаадын худалдааны нийгэмлэгийн зохион байгуулалт, Хонконг, Макао, Тайванийн нэр хүндтэй бизнесийн төлөөлөгчид ба Хятадын холбогдох яам зөвлөл, муж хот ӨЗО-ны удирдлага, төвийн аж ахуйн нэгж, олон нийтэд танигдсан хувийн аж ахуйн нэгжүүд, санхүүгийн байгууллагын тэргүүн, тамирчид, уран зохиол, урлагийн дугуйлангийн төлөөлөгчид болно.

Үүнээс гадна ОХУ, “Нэг бүс нэг зам” дагуух хэсэг улс орон, Өвөр Монголтой худалдааны талын харилцаатай Засгийн газрын хэлтэс ба Хятад улсад суугаа консулын ажилтан ч үзэсгэлэн худалдаанд оролцох болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл