solongonews
Хятад-Европын галт тэрэг Эрээн боомтоор өнгөрөх цагийг 12 цаг болгов
2018-11-24 21:20
Эрээн боомтоор хил гарч орж байгаа Хятад-Европын галт тэрэгний тоо нэмэгдэн 26 болов.

Эрээн хотын Гаалийн газар 11-р сарын 16-нд Эрээн боомтоор хил гарч орж буй Хятад-Европын галт тэрэгний тоо нэмэгдэн 26 болсон тухай нийтэлсэн.

Одоогоор Эрээн хотын Гаалийн алба эхний ээлжийн Zibo-Волсино хүрэх галт тэргийг шалган өнгөрүүлэх болсон байна. Тус ээлжийн галт тэрэг нь Zibo тарианы газраас гарч, Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин, эцэст нь Волсино хүрдэг байна. Замын нийт урт нь 8100 км, 14 хоног аялдаг бөгөөд нийтдээ 35 чингэлэгтэй юм. Голдуу шилэн хавтан, скайнер, зуух, даавуун алчуур гэх мэт зүйл тээвэрлэдэг бол ачаа тээврийн нийт хэмжээ нь 242.222 тонн, барааны үнэ нь 1.1597 сая ам.долларт хүрдэг аж.

Эрээн хилийн боомтод 24 цагийн өмнө урьдчилан болзож, боомтоор түргэн шуурхай өнгөрүүлэх арга хэмжээ авдаг байна. Хятад-Европын галт тэрэг боомтоор өнгөрөхөд хоёр өдрийн цаг зарцуулдаг байсан бол одоо 12 цаг болгон богиносгосон байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл