solongonews
Өвөр Монголын Баяннуур-Хөххот-Тяньжинь чиглэлийн агаарын шугам ашиглалтад орлоо
2019-04-15 14:37
Өвөр Монголын Баяннуур-Хөххот-Тяньжинь чиглэлийн агаарын шугам ашиглалтад орлоо.

Сүүлийн өдрүүдэд Баяннуур-Хөххот-Тяньжинь чиглэлийн агаарын шугам анхны аяллын үүргээ амжилттай биелүүлж, албан ёсоор ашиглалтад орсон байна.

Энэ жил Баяннуур хотын онгоцны буудал уулын агаарын шугамаа өөрчлөхгүй байх суурин дээр Хятадын Жэн Жүө, Шанхай, Тяньжинь зэрэг том хотуудад хүрэх агаарын зам шугамыг нэвтрүүлсэн байна. Одоог болтол нийт 8 агаарын зам шугамтай болсон бөгөөд Бээжин, Тяньжинь, Ши-Ань, Лань Жүө, Чун Чин, Жэн Жүө, Хөххот зэрэг 9 хот уруу аялах боломжтой болоод байгаа аж.

Цаашид Баяннуур хотын онгоцны буудал агаарын зам шугамын үйлчилгээний чанараа сайжруулахын дээр “Хөххотоор дамжин хөөргөх”-ийг голчлон хөгжүүлж, Хөххотын агаарын зам шугамын хангамжийг ашиглан Баяннуур хотын зорчигчид болон бараа бүтээгдэхүүний тээврийг хөгжүүлэх тал дээр хичээн ажиллах болно.


 

Зохиогч: ТӨГСБИЛЭГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл