Монгол Улсын залуу сэтгүүлчдийн сургалт нээлтээ хийлээ
2018-10-10 17:06
ӨМӨЗО-ы Ардын засгийн газараас санаачлан Өвөр Монголын Багшийн Их Сургууль хариуцан зохион байгуулж буй Монгол Улсын залуу сэтгүүлчдийн анхны сургалт 10-р сарын 10-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр нээлтээ хийлээ.

ӨМӨЗО-ы Сонин мэдээний албаны дарга Хань Юүньшян болон холбогдох дарга удирдлага, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн албаны нарийн бичгийн дарга Мөнхбаяр нар нээлтийн ёслолд оролцсон байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Монгол Улсын 17 хэвлэлийн мэдээллийнхэн хүрэлцэн ирж оролцож байгаа ба 15 өдрийн хугацаатай суралцаж, сурвалжлага хийх юм.

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх
