solongonews
Өвөр Монголын 36 дахь удаагийн Шувуудыг хайрлах долоо хоног
2017-04-28 10:44
Өвөр Монголын 36 дахь удаагийн Шувуудыг хайрлах долоо хоногийн үйл ажиллагаа 4 дүгээр сарын 27-ны өдөр Ордос хотод эхэллээ.

      Энэхүү үйл ажиллагаанд Өвөр Монголын бүхий л орон нутгийн ой шугуйн холбогдох газрууд, хээрийн амьтан ургамлыг хамгаалах нийгэмлэгээс “Хуулийн дагуу шувуудыг хайрлаж, номин ногоон орон нутгийг бүтээн байгуулъя” сэдвээр олон ажиллага өрнүүлэн шувууны тухай мэдлэг, мэдээллийг түгээмэлжүүлэн иргэд нийтээрээ шувуудыг хайрлахыг уриаллаа.

Өвөр Монгол орон Хятадын хээрийн амьтны том муж юм. Өвөр Монголд 712 хээрийн амьтан байдаг үүнд 443 төрлийн шувуу багтана. Улсын зэргэлэлийн чухал хээрийн хамгаалалтын амьтан 116 төрөл байх бөгөөд улсын зэрэглэлийн нэгдүгээр дэсийн хамгаалалтын 26 төрлийн амьтан байна. Үүнд, шувууны төрөлд цахлай зэрэг 17 төрлийн шувуу байна. Улсын зэргэлэлийн хоёрдугаар дэсийн хээрийн 90 төрлийн амьтан байна. Үүнд, цагаан дэглий зэрэг 57 зүйлийн шувуу байдаг. БНХАУ болон Японы Засгийн газрын хамтын хамгаалалтад 128 төрлийн шувуу, БНХАУ болон Австралийн Засгийн газрын хамтын хамгаалалтад 45 үйлийн шувуу байна. 

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл