Тус хурлаар төлөөлөгчдийн баг Засгийн газрын ажлын тайлан болон төлөвлөгөө, төсвийн тайланг хянан зөвшилцсөн тухай болон Засгийн газрын байнгын хурлын Засгийн газрын ажлын тайлан болон төлөвлөгөө, төсвийн тайланд засвар оруулах саналын тухай тайланг сонсож, засвар оруулсны дараах Засгийн газрын ажлын тайланг төлөөлөгчдөд хэвлэн тараахаар болсон байна.
Мөн ӨМӨЗО-ы 2018 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал болон 2019 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг зөвшилцсөн үр дүнгийн тухай, ӨМӨЗО-ы 2018 оны төсвийг гүйцэтгэсэн байдал болон 2019 оны төсвийн төслийг хянан зөвшилцсөн үр дүнгийн тухай мэдүүлэг, ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын хоёрдугаар хурлын төлөөлөгчдийн санал зөвлөгөөг хянан зөвшилцсөн тухай сонсон баталж, дээрх 3 мэдүүлгийг төлөөлөгчдөд хэвлэн тараахаар болсон байна.
Хурлаар төлөөлөгчдийн багийн ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны гишүүний нэр дэвшигчдийн тухай зөвшилцсөн байдлын тайланг сонсож, төлөөлөгчид хамтран санаачилсан нэр дэвшигчдийн нэрсийг бүх төлөөлөгчдөд хэвлэн тарааж, тэргүүлэгчдийн багийн нэр дурдсан нэр дэвшигчдийн нэрстэй хамт зөвшилцөхөөр болжээ.
ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын Нийгмийн байгуулалтын зөвлөлийг байгуулах, зөвлөлийн бүрэлдэхүүний нэр дэвшигчдийг батлах арга болон нэрс зэрэг төслийн тухай тодорхойлолтыг сонсож, ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын Нийгмийн байгуулалтын зөвлөлийг байгуулах тухай тогтоол, тусгай зөвлөлийн бүрэлдэхүүний нэр дэвшигчдийг батлах арга болон Нийгмийн байгуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүний нэрс зэргийг баталж, дээрх баталсан тогтоол, арга болон нэрс зэргийг бүх төлөөлөгчдөд хэвлэн тараахаар болжээ.
