solongonews
Аялал жуулчлалын баялгаа зөв ашигласан малчин айл
2017-07-12 10:15
Зугаацлын баялгаа зөв зүйтэй ашигласан малчин айл

-  Авга хошууны Хадан зураг аялал жуулчлалын газрын эзэн Сэцэнгоог сурвалжилснаа та бүхэнд хүргэе.

Сүүлийн жилүүдээс тал нутгийн аялал жуулчлалын үйл ажиллагаа мэдэгдэхүйц хөгжиж, онцгойлон зуны улиралд улсын дотоод, гадаадын аялагчдын тал нутгийн гоё үзэмжийг нүдээрээ харж, монгол амьдралтай өөрийн биеэр танилцахаар хүрэлцэн ирцгээх нь олон боллоо. Эдгээр хүмүүс аяллын явцдаа юуны өмнө орон нутгийн онцлог бүхий аялал жуулчлалын газрыг сонгож монгол хоол хүнснээс эхлээд монгол онцлогт наадам тоглоомыг сонирхдог. Энэ байдлыг ажигласан зарим малчид маань өөр өөрийн онцлогтоо тохируулсан аялал жуулчлалын газар эрхлэн нутаг орноо бусдад таниулж мөн хоёр гуравдугаар аж үйлс эрхэлж орлого үүддэг.

Авга хошууны Бэлгүүдэй суурингийн Алтанхангай гацаанд нутагтай Сэцэнгоо бол аялал жуулчлалын үйлс эрхэлж байгаа малчин юм. 467 гаруй га нутагтаа голлон хонь тэжээж, мал аж ахуйн орлого нь нэг жилд 200 мянган юаньд хүрч байгаа боловч зургаан сараас хадлангийн цаг болтол харьцангуй сэлүү байдаг болохоор энэ хугацааг ашиглахаар юу нэгийг сэтгэж сууна. Ийнхүү 2012 оны зун Сэцэнгоо гэрийнхээ хажууд хоёр монгол гэр босгон хадан зураг аялал жуулчлалын газраа нээжээ. “Зүгээр суухаар зүлгэж суувал эрхбиш  бүтнээ гэж бодсон би хошууноос ойр, зам нэвтрэлт дөхөм зэрэг давуулаг байдлаа ашиглан аялал жуулчлалын газар ажиллуулъя гэж бодсон юм.

Одооноос зургаан жилийн өмнө Сэцэнгоо хоёрхон монгол гэртэйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол одоо арван нэгэн монгол гэр жигдрүүлэн барьсан  томоохон аялал жуулчлалын газар харагдах болсон байна. Тэрээр:

- Манайхан бага хэмжээгээр эхлүүлж, монгол онцлогт хоол ундаар голдуулан хол ойрын зочдод үйлчилж байснаа жил бүрийн орлогоороо цар хүрээгээ өргөжүүлсээр өнөөдрийн хэмжээнд хүрлээ. Улсаас, мөн замаас буусан цементийн зам засаж, бидэнд тун сайн нөхцөл хангаж өгсөн болохоор энэ жилээс манайхан бас хоногийн үйлчилгээ үзүүлэх болсон гэж танилцуулсан юм.

- Одоо нэгэнт монгол онцлогт хоол хүнснээс гадна зочид буудал, түүдэг галын үдэшлэг, нум сум харвах, морь унах зэрэг наадам тоглоомын үйлчилгээ үзүүлэх болжээ. Жилдээ бараг 7000 гаруй гийчин зочин хүлээж авдаг. Хэдийгээр энэ нь их хүч хөдөлмөр шаарддаг ч нэг жилд 100 гаруй мянган юаний цэвэр орлого үүдчихдэг болохоор үйлдвэрлэл амьдралдаа чамгүй тус нэмэр болчихдог гэж Сэцэнгоо ярьлаа.

Зохиогч: Уяхан
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл