solongonews
ӨМӨЗО-ы 2018 оны байгаль орчныг хамгаалах ажлыг төлөвлөгөөг танилцуулав
2018-04-24 18:42
ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба 04-р сарын 24-нд байгаль орчныг хамгаалах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хурлын үеэр ӨЗО Байгаль орчныг хамгаалах товчооны орлогч байцаагч Жан Шүли Өвөр Монголын 2018 оны экологийн орчинг хамгаалах ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

2018 он бол ХКН-ын XIX их хурлын бодлогыг хэрэгжүүлэх эхний жил. Мөн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чухал жил, бохирдлоос урьдчилан сэргийлэх тэмцлийн чанартай он болно. Бид Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар чиглэл болгон, XIX их хурлын бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, Төв хороо болон ӨМӨЗО-ы эко-байгаль орчныг хамгаалах олон төрлийн шийдвэрийг тууштай хэрэгжүүлэн, хөгжлийн шинэ үзлийг баримталж, байгаль орчны чанарыг сайжруулахаар гол зорилго болгоно. 

Байгаль орчны онцгой асуудлыг шийдвэрлэн, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавин анхаарлаа хандуулж, байгаль орчныг хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд баталгаатай суурийг тавина.
Гол зорилго нь Өвөр Монголын агаарын чанарын түвшин тэнцэх тунгалаг өдрийн тоо наад зах нь 83 хувиа илүү байлгах, аймаг хотуудын PM2.5 нь 2015 онтой харьцуулахад 11.4 хувьд барина. Газрын гадаргын усны чанарын сайн үнэлгээ 57.7 хувиас, илүү тариалан аж ахуйд хэрэглэх 5-р (Ⅴ) төрлийн усны ус пропорционал хяналтын харьцаа 7.7 хувь дотор барина. Дараах ажлуудыг үр дүнтэй хийхийг санал болгосон байна.
Нэг. Бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлын талаар хатуу шийтгэх
Хоёр.Байгаль орчныг хамгаалах чиглэлээр шинэчлэлийг гүнзгийрүүлэх
Гурав. Эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалтыг идэвхтэй дэмжинэ
Дөрөв. Байгалийн экосистемийн хамгаалалтыг үр дүнтэй бэхжүүлэх
Тав. Байгаль хамгаалах хяналтыг байнга сайжруулж байх
Зургаа. Байгаль орчны эрсдэлээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх
Долоо. Байгаль орчныг хамгаалах үндсэн бүх ажлыг сайн хийнэ.

Зохиогч: Ц. Урантунгалаг
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл