“Талын дуу хоолой” радио 5 жилийн ойгоо тэмдэглэлээ
2018-09-08 18:36
“Талын дуу хоолой” радио 5 жилийн ойгоо тэмдэглэлээ.

“Талын дуу хоолой” радиогийн 5 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өнөөдөр буюу 09-р сарын 08-ны өдрийн үдээс өмнө Улаанбаатар хотын Кempinski зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн 30 гаруй төлөөлөгч болон сонсогчдын төлөөлөл тус арга хэмжээнд оролцсон байна.

“Талын дуу хоолой” радио нь 2013 оны 03-р сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Хятадын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын мэдээллийг Монгол Улсын сонсогчдод хүргэсээр иржээ. “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг Улаанбаатарт FM107.5 сувгаар өдөрт 8 цагаар цацдаг байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
