Хагд ногоорч, хаврын урин амьсгалсан өдөр Линь Хэ дүүргийн Цагаан-Овоо суурингийн Зүнь И гуравдугаар багийн Ма Шүйлин хашаандаа байгаа тарга хүчтэй хоньдоо харж, чихний чимэг болсон төлийн майлаанд баясан “Фү Чюань хонины ачаар баяжих замыг зорилоо” хэмээн сэтгэлийн тэнхээ чангалан ажиллана.
“Фү Чюань хонь” нь Мал аж ахуй, тариалангийн аж үйлдвэрийн улсын зэрэглэлийн тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Өвөр Монголын Фү Чюань тэжээл бордооны шинжлэх ухаан мэргэжлийн ХХК-иас ядуурлыг бууруулахаар тухайн газрынхаа амьдрал нь ядуу айл өрхөд хуваан өгсөн хонь юм. Фү Чюань компанийн энэхүү үйл ажиллагаа нь тухайн газрын амьдрал ядуу олон түмэнд таашаагдсанаас тус хонио “Фү Чюань хонь” хэмээн нэрлэх болжээ.
4 дүгээр сарын 17-ны өдөр Өвөр Монголын Фү Чюань тэжээл бордооны шинжлэх ухаан мэргэжлийн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Чэнь Хуайшинь сэтгүүлчид ярилцлага өгч, тус амьдралын боломжгүй ядуу ард түмнийг дэмжсэн үйл ажиллагааны тухай танилцуулсан байна.
2016 оны 9 дүгээр сарын эхээр Баяннуур хотын Линь Хэ дүүрэг ядуурлыг дэмжих үйл ажиллагааг өрнүүлж, ядуурлаас ангижруулж, баяжих замыг зорих хөгжлийн хэлбэрийг сонгон ажилласан байна. Ийнхүү тухайн нутгийн мал аж ахуй, тариалангийн аж үйлдвэрийн хөгжил дэх байр суурь, нэр нөлөө, олон түмний сэтгэл дэх шилдэг сайн дүр төрхөөрөө Фү Чюань компани тэргүүн сонголт болсон билээ. Ядуу буурай амьдралтай малчин, тариачдыг шинжлэх ухаан мэргэжил болон аж үйлдвэрт түшиглэн чинээлэг замд хөтлөхийн төлөө ТУЗ-ийн дарга Чэнь Хуайшинь энэхүү хүнд үүргийг эргэлзэлгүй хүлээн авч, Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, бодит төслийг боловсруулан гаргав.
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр. Тэнгр бүрхэж хүйтэн байсан ч ядуу буурай амьдралтай олон түмний сэтгэлд нар гэрэлтсэн өдөр байлаа. Фү Чюань компани нь ядуурлыг бууруулах эхний шатны үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төллөх насны 1116 хонь, шилдэг үүлдрийн196 хуцыг Линь Хэ дүүргийн 7 шянь, суурингийн 235 ядуу буурай амьдралтай айлд хуваан өгчээ. Ядуу буурай амьдралтай айл өрхийг нэг өдрийн өмнө ч гэсэн ядуурлаас нь салгаж, баяжих зам руу хөтлөхийн тулд тус компани нь хамгийн сайн хонио хуваан өгч, хонь бүрд 200 юань, хуц бүрд 300 юанийн нөхвөр өгч, бүгд 280 мянган юанийн нөхөн олговрын мөнгө гаргаж ашиг хүртээсэн байна. Энэ суурин дээр тэжээн үржүүлэх явцад шинжлэх ухаанч үйлчилгээг хангаснаар ядуу буурай амьдралтай айлын хувьчилж авсан эм хонь нь сарын дотор төллөж, олонх нь ихэрлэсэн байна.
Бай Шүйлингийн хувьчилж авсан 4 эм хонь нь ихэрлэж 7 хурга тосож, 100 хувиар үржүүлж бойжуулав. Орлого зарлагын тооцоо хийж амьдралын нарийн данс тэмдэглэх болсон тэрээр: - Нэг эх хонины жилийн өвс бордооны зарлага 700 юаниар тооцоолбол хагас жилд хонь бүр 350 юанийн өвс бордооны зардал хэрэгтэй. Дөрвөн эх малын хагас жилийн өвс бордооны зарлага 1400 юань. Хагас жилд 7 хурга тосож, хурга бүрийн 4 сарын зарлага 52 юаньд хүрнэ. Хурга бүрийг 400 юаниар зарвал хурга бүрээс 348 юанийн цэвэр орлого олж, 7 хурганаас 2436 юанийн цэвэр орлого олно. Энэхүү орлогоосоо 4 эм хонины 1400 юанийн зарлагаа хасвал, хагас жилд 1030 юанийн орлого олж, дунджаар хонь бүрээс хагас жилд 250 юанийн орлоготой, жилийн 500 юанийн орлоготой болно. Хэрвээ хургаа хувиараа бордож зарвал хурга бүрээс нэмж 100 юанийн орлого олж, нэг эм хониноос жилд 860 юанийн ашиг орлого олох болно. “Фү Чюань хонь” тэжээх нь ядуу буурай амьдралаас салж, баяжих “амьд банк”-тай болсонтой адилхан хэмээн догдолсон сэтгэлээ дарж ядан ярина.
Чухал үед нь ядуурлыг бууруулах, ядуугаас салгах ажлыг сайн биелүүлэхийн тулд хонь хуваах бүрдээ компанийн ТУЗ-ийн дарга Чэнь Хуайшинь биеэрээ энэхүү үйл ажиллагаанд оролцож, мал аж ахуйн мэргэжилтний хувиар ядуу буурай амьдралтай айлд Бортохой орны мал тэжээн үржүүлсэн туршлага, шинжлэх ухаанаар хонь тэжээх арга, тэжээн үржүүлэх үр ашгийг харьцуулан, хонины төллөх норм болон төлийн бойжилтын нормыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам, тэжээн үржүүлэх хөгжлийн чиг хандлага, тарих ба тэжээхийг уялдуулахын давуу талыг товч ойлгомжтойгоор ярьж, бодит жишээгээр танилцуулж, ядуу буурай амьдралтай айлын ойлголтыг өөрчлөн, уламжлалт тэжээн үржүүлэх арга хэлбэрийг нь өөрчилж, шинжлэх ухаанаар тэжээн үржүүлэх болгожээ.
Хамгийн шинэ тоо бүртгэлд харуулснаар Фү Чюань хонийг хувьчлан авсан ядуу буурай амьдралтай айлын хонины 90 хувиас дээших нь төллөж, олонх нь ихэрлэн, дунджаар энгийн хониноос хагийн багадаа нэг хурга илүү тосож, төлийн бие нь том, бойжилтын норм нь өндөр, өсөлтийн хурд нь түргэн байлаа. Төлөвлөснөөр эдгээр хургыг зах зээлд зарвал ядуу буурай амьдралтай айл бүрд жилд дунджаар 4000 юанийн орлого нэмэгдэх болно.
Мал аж ахуй, тариалангийн аж үйлдвэрийн улсын зэрэглэлийн тэргүүлэх аж ахуйн нэгж болсон Фү Чюань тэжээл бордооны шинжлэх ухаан мэргэжлийн ХХК-ийн үйл ажиллагааг энүүхэн жишээгээр хэрхэн бүрэн харуулж чадах билээ. Одоогийн байдлаар тус компани нь борлуулалтын ажилтан 700 гаруй, мал тэжээн үржүүлэх мэргэжлийн үйлчилгээний өртөө 500 гаруй байгаа бөгөөд 300 мянга гаруй айлыг хамруулан ажиллаж байна. Тус компани нь Хятад улсын махны хонь тэжээн үржүүлэх орчин үеийн үлгэр жишээ үзүүлсэн компани болж, ялангуяа автоматчилсан, бэлчээрийн хонь тэжээх, хонины махны чанар, стандартад нийцсэн хашааг байгуулах зэрэг талаар Хятад улс, тэрчлэн Ази тивд тэргүүлж байна.
