solongonews
Дэлхийн анхны хас эрдэнийн морин хуур мэндэллээ
2017-06-27 17:27
Урадын өмнө хошууны дархан 6 жилийн хугцаанд хас эрднийн морин хуур сийлжээ.

“Чулуугаар хөгжим бүтээж болдаг юм уу”, “хас чулуу дуу гаргаж чадах уу”, “би зөвхөн модоор хийсэн морин хуурыг харсан, харин хас морин хуурыг хараагүй” гэх мэтийн яриа хүмүүсийн дунд яригдана.

Энэ удаагийн техник технологийн үзэсгэлэн Бээжингийн улсын үзэсгэлэнгийн танхимд нээгдэж, Өвөр Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэнд оролцжээ. Үүнд, Өвөр Монголын Шинь лун хасны группийн бүтээсэн хас морин хуур нь хүмүүсийн анхааралд хүрч байлаа. Энэхүү бүтээл нь улсын зэрэглэлийн тусгай ашгийн эрхийг олсон бөгөөд нэрт морин хуурч Чи.Булаг “дэхийн анхны хас эрдэнийн морин хуур” гэдэг бичээс бичиж өгсөн байна. Энэхүү морин хуурыг сэдсэн хүн Өвөр Монголын Урадын өмнө хошууны Уул суурингийн Лю Дөмин юм. Тэрээр 6 жилийн цаг зарцуулан бүтээсэн юм байна.

Лю Дөмин багаасаа хас эдлэл болон морин хуурт дуртай байсан бөгөөд энэ хоёрыг уялдуулхыг бодсоор иржээ. 6 жилийн турш тэр тасралтгүй туршиж, морин хуурч мэргэжлийн дархан зэрэгийг урин залж олон удаа судлан ярилцаж оролдсоны дүнд бүтсэн байна. Хасаар матриал болгож хийсэн морин хуур нь Хятад тэрчлэн дэлхийд анх удаагаа бүтээгдсэн бүтээл аж.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmg.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл