solongonews
Өвөр Монголын шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн болов
2018-07-31 20:18
Өвөр Монголын шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн боллоо.

"Хараа алдам тал нутаг, үзэсгэлэнт сайхан хил хязгаар" сэдэвт ӨМӨЗО-ы гэрэл зургийн үзэсгэлэн түрүүхэн Өвөр Монголын номын санд боллоо.

Тус үзэсгэлэнд 12 аймаг хотоос дэвшүүлсэн 3900 гаруй гэрэл зургийн бүтээл хүлээн авсан бөгөөд үүний доторх шилдгийн шилдэг 120 бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Гэрэл зурагчид тал нутаг, элсэн цөл, ой шугуй болон үндэстнүүдийн ард түмний амьдрал ахуйгаар сэдэвлэж адил бус өнцгөөс Өвөр Монголыг танилцуулж, өөрчлөлт нээлтээс хойших 40 жилийн турш ӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийн амжилтыг харуулав.

Үзэсгэлэнг ӨМӨЗО-ы Соёлын танхим санаачилж, ӨЗО-ы Соёлын ордон зохион байгуулж, ӨЗО-ы Номын сан болон Урлагийн фото зургийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл