
Түүнийг Хянган хошууны Монгол дунд сургуульд багшилж байхад нь тохиолдсон нэгэн явдал түүнийг шинжилгээ судалгааны замд хөтөлсөн байжээ.
Чулуу малчин түмний хүүхдийг сурган хүмүүжүүлдэг ардын багш байснаасаа малчин түмнийхээ өнө удаан жилийн түүхтэй уламжлалт мал маллах аргыг өөрчилж, шинжлэх ухаан мэргэжлийг мал аж ахуйн үйлдвэрлэлтэй уялдуулан, малчин түмнийхээ амьдралд ашигтай ажил хийхийг зорьсон ард түмний төлөөх мэргэжилтэн болох замаар замнасан байна.
2009 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуульд магистрт сурч байхдаа Хуандүнгийн Багшийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний хүмүүстэй танилцаж, өөрийн S мэргэжлээр мал хариулахыг биелүүлэх талаар судалсаар байлаа. 2011 онд Хуандүнгийн Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Хянган хошууны Хөдөө аж ахуйн товчоо хамтдаа судлан бүтээсэн хиймэл дагуулаар мал хариулах систем нь ашиглалтад оржээ. Хиймэл дагуулаар мал хариулах систем гэдэг нь 3S мэргэжил болно. Хиймэл дагуулаар байрлал тогтоох систем, газар зүйн мэдээлэл холбооны систем, алсын системийн мэргэжлээр үхэр хонинд хиймэл дагуулаар эзэмших төхөөрөмж зүүж, үхэр хонины байгаа байрыг утсан дээрээсээ харах болно.

Хиймэл дагуулаар мал хариулах системийг бүтээсэн нь тал нутаг, элс манхан, уулархаг газраар өдөржин малаа дагаж хариулдаг малчдад маш хялбар болсон байна.
2011 оны 09 дүгээр сард Хятад улсын өөрөө судлан бүтээсэн хиймэл дагуулаар мал хариулах анхны систем мэндэлж одоог хүртэл 1427 хонь үхэр сүрэгт тус мэргэжлийг ашиглаж байна.
- Байрлал тогтоох тоног төхөөрөмж бол малчин хүнд хамгийн шаардлагатай байгаа зүйл болно. Хонь мал өдөрт арван хэдэн километр явна. Хиймэл дагуулыг ашигласнаар бид хөдөлмөр хүчээ хэмнэж чадсан. Энэхүү бүтээл нь мал сүргээ дагаж малладаг уламжлалт хэлбэрээс хиймэл дагуулын системээр алсаас маллах боломжийг бий болгож чадсан хэмээн Чулуу ярина.
Чулууны зорилго бол мал аж ахуйн орны хөгжил цэцэглэлт, мал аж ахуйн шинэчлэл дэвшилт, малчдын чинээлэг амьдралын төлөө юм. Ирээдүйд мал хариулахдаа дижитал технологийг ашиглан маллаж, интернет дэлгүүрээр малын ашиг шим болох цагаан идээ, махаа Бээжин, Шанхай зэрэг том хотын хоолны газар, супермаркетаар шууд хүргэнэ. Тэжээх, услах, арчлахад авто машинаар удирдах болно.
Мал сүргээрээ хувь оруулж, мал аж ахуйн банк байгуулж, хоршоо, аж үйлдвэрийн холбоогоор дамжин Өвөр Монгол цаашлаад Хятад улсын малын ашиг шимийг электрон таваарчилсан тавцан дээр салбар дэлгүүр хийх болгоно…
Үүнийхээ төлөө тэр судалгааны багтайгаа хамт мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбогдсон олон шинжилгээ мэргэжлийн машин тоногийг дараалан бүтээсэн байна.
Хонь малаа услах гэдэг малчин хүний өдөржин хийдэг ажлын нэг бөгөөд тохиромжтой услалт нь мал сүргийн тарга хүч авахад ч нөлөө үзүүлдэг юм. Хот хошуу орох буюу хадлан өвсний цаг болоход хөдөлмөр хүч дутагдах явдал олон тохиолдож, худаг сахисан мал эзнээ хүлээж байгаа байдал байнга таардаг. Энэхүү асуудлыг шийдэхийн төлөө Чулуу судалгааны багийн хамт хиймэл дагуулаар мал услах системийг бүтээж, 2013 оны 11 дүгээр сард Хятад улсын өөрөө судлан бүтээсэн алсаас эзэмдэх мал услах анхны худаг Ордос нутагт ашиглалтад орлоо.
- Энэ системийг судлан бүтээхэд хэдэн жилийн цаг зарцуулсан. Одоог болтол BTS хиймэл дагуул системээр эзэмдэх худаг, гар утасны сүлжээтэй газар хэрэглэх худаг болон сүлжээгүй газарт хэрэглэх автомат мэргэжлийн худаг зэрэг гурван төрлийн худаг нь дэлхийн хэмжээнд түгээмэл болсон бөгөөд малчдын дунд ашиглалтад ороод ч нэлээд хэдэн жил болжээ хэмээн ярилаа.
Нэг айлын худаг нь гэрээсээ 1000 метр зайтай байх тохиолдолд нэг хүн хорин наснаас жаран нас хүртэл өдрийн нэг удаа малаа услахаар явна. Энэ явсан зам нь дэлхийн бөмбөрцгийг нэг тойроод бас илүү гарна. Мал услахад зарцуулсан цаг нь 5 жил илүү байхад, услахаар явах замдаа бараг гурван жил шахам хэрэглэдэг. Ингэж бодвол хөдөлмөр хүчийг чөлөөлөх бөгөөд малчдад илүү амрах цаг олгох болно.
Нүүдэл нядалгааны тавцан, үхэр хонины махны ирэлтийг мөрдөх систем, амьд малын худалдааны тавцан гээд Чулуу багийн хамт орчин үеийн мал аж ахуй, оюунч тал нутгийг бүтээн байгуулах зорилгоо биелүүлэхийн төлөө, их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны нэгж, компанитай идэвхтэй харилцан зоригтойгоор шинийг бүтээсээр байна. Төвийн зохион байгуулах хэлтсээс Хятад улсын намын гишүүн дарга удирдлага Алс сурган хүмүүжлийн нөөц баялгийн хөмрөгт Чулуу ба түүний бүтээсэн хиймэл дагуулаар мал хариулах системийг шингээн оруулж, түүнийг шинийг бүтээхэд илүү их урам зориг өгчээ.
Шилбүүр барьж малаа хариулдаг уламжлалт маллах аргыг хиймэл дагуулаар мал хариулах болгов. Өвлийн хүйтэн, зуны халуунд хонь малаа услах гэж мунгинадаг малчид гэртээ сууж байгаад малаа услах болов.
