solongonews
Хөлөнбуйрын онгон төрхийг сэргээх хүчин зүтгэл
2017-07-31 21:25
Хөлөнбуйрыг дурдахад хүмүүс усан болор нуур бүрд мэлмэрсэн, мал сүрэг бэлчсэн хараа алдам тал нутаг гэж боддог.

Хөлөнбуйрын нутагт ой шугуй, нуур гол, нуг газар зэрэг байгалийн эх баялаг маш элбэг бөгөөд Хятадын умардын чухал экологийн халхавч болно. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийг даган Хөлөнбуйр хотын экологийн орчны асуудал хүндэрчээ.

2002 оноос хойш Хөлөн нуурын усны түвшин доошилж, 2012 он гэхэд Хөлөн нуурын талбай 1750 хавтгай дөрвөлжин метр болон багассан. Хээрийн амьтан ургамлын оршин тогтнох орчин хүнд хэцүү эвдэгджээ. Хөлөн нуур бол Өвөр Монголын хамгийн том нуур бөгөөд Хятадын дөрөвдүгээр том цэнгэг нуур болно. Хөлөн нуурын экологийг хамгаалах асуудал бол орхиж болохгүй хүнд чухал асуудал болж, 1986 онд Хятад улсаас Хөлөн нуурын байгалийн хамгаалалтын орон байгуулж, 1992 онд Хятадын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орон болгов.

Хөлөн нуурын экологийн орчныг сайжруулах үүднээс Хөлөнбуйр хот тогтоц байгууламжийн байгуулалт, хуулийн системийн байгуулалт, төслийн хэрэгжилт, нөөц баялгийн хамгаалалт зэрэг талаар их хэмжээний хүний хүч ба бодисын хүч оруулж ахиц дэвшил гарав. 2015 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр 63 жил модон материал огтолсон түүхийг эцэслүүлэв. Энэ жилийн 2 дугаар сард Өвөр Монголын Их Хянган давааны улсын өмчлөлт ой шугуйн хамааралтын товчоо албан ёсоор байгуулагдаж, шугуйт бүс нутгийн өөрчлөлт хөгжлийн шинэ хуудсыг сөхжээ.

Элсийг засах талаар Хөлөнбуйр хот бодит байдалдаа суурилан, элсийг засах зурган төрлийн загварыг санаачилж, элсжихээс сэргийлж элсийг засах үр дүнг дээшлүүлж, ялангуяа элсэрхэг бүс нутгийн экологийн нүүдэл иргэдийн төслийг хэрэгжүүлж, элсэрхэг бүс нутгийн экологийг үндэснээс нь сэргээхэд чухал нөлөө үзүүлэв. 2016 он болоход 1.145 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. Энэ нь өнгөрсөн 25 жилийн элсийг засахад хөрөнгө оруулсан ерөнхий хэмжээний 10 дахинтай тэнцэнэ.

Хөрөнгө мөнгө болон хууль дүрмийн хос баталгаанд Хөлөнбуйр хотын экологийн орчин жил ирэх тусам сайжирсан байна. 2016 онд Хөлөнбуйр хот улсын өмчлөлийн шугуйт бүс нутгийн ой модыг худалдааны чанартай огтлохыг зогсоох төрийн бодлогыг хэрэгжүүлж, 52.4 мянган га талбай ногооруулсан бөгөөд Хөлөнбуйрын ой шугуйн экологийн хөгжлийн санг байгуулсан байна. Экологийн орчин сайжрахыг даган орчин тойрон гоё сайхан болж, Залан айл хот ба Эвенк хошуу нь өнгөрсөн жил Хятад улсын орчин тойрны хамгаалалтын яаманд “Хятадын улсын зэрэглэлийн экологийн хот” ба “Хятадын улсын зэрэглэлийн экологийн хошуу”-гаар тус тус цоллогдсон байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл