ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 03 дугаар сарын 18-нд ӨМӨЗО-ы Интернэтийн Аюулгүй Байдал Мэдээ мэдээллийн Хорооны хурлыг даргалан хуралдуулж үг хэлсэн байна.
Интернэтийн аюулгүй байдал нь улс орны аюулгүй байдал болон хөгжилтэй салшгүй холбоотой. Мөн иргэдийн ажил амьдралтай холбоотой чухал стратегийн асуудал юм. ӨМӨЗО-ы Интернэтийн Аюулгүй Байдал Мэдээ мэдээллийн Хороог байгуулсан нь Хятад улсын байгууламжийн өөрчлөлтийн чухал төлөвлөлт болно. Интернэтийн аюулгүй байдлын баталгаа болон мэдээ мэдээллийн үйлчилгээ үзүүлэн иргэдэд нэн сайнаар үйлчилнэ.
Эрсдэлээс урьдчилан сэргийлж, интернэтийн аюулгүй байдлыг хамгаалан, Өвөр Монголын бүх салбаруудын ажилд таатай орчин бүрдүүлж өгнө. “Дижитал Өвөр Монгол” бүтээн байгуулалтыг ахиулж, эдийн засаг нийгмийн хөгжилд дагуулагч хувь нэмэр гаргах хэрэгтэй. Салбаруудын удирдлагууд интернэт хэрэглэхэд суралцан, интернэтийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хэрэгтэй гэж хурлаар онцлон тэмдэглэв.
Ли Жихэн дарга: - Шинэ эрин үеийн Өвөр Монголын интернэт мэдээ мэдээллийг дэмжинэ
2019-03-19 12:03
Дарга Ли Жихэн: - Шинэ эрин үеийн Өвөр Монголын интернэт мэдээ мэдээллийн үйл ажиллагааг дэмжинэ.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
