solongonews
Бяцхан ботго
2018-10-22 17:34
Бяцхан ботго

Есдүгээр сарын эхээр Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XIX форумын төлөөлөгчийн хамт Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хүрсэн юм. Өмнөговь аймагт буухад аль хэдийн нар жаргасан байлаа. Мөн үдэш тус арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсын талаас хүндэтгэлийн хүлээн авалтын зоог барилаа.
Оройн цайллагын үеэр Монголын тал баяр хөөр бялхсан, халуун дулаан санагдуулах дуу, бүжгийн концертыг сонирхуулав. Концертын хөтөлбөрийн дотроос нэгэн тоглолт Хятад, Монголын хэвлэл мэдээллийн зуу гаруй ажилтнуудад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Энэхүү тоглолт нь Өмнөговь аймагт өнө олон жил уламжлагдсан бодит түүхийг найруулан зохиосон явдал байлаа.

Морин хуурын эгшиг хүнгэнэж, цагаан тэмээ (Хятадын арслан бүжиг шиг) баясгалантай гарч ирэн, өвс ногоогоо идэн, тоглон наадна. Гэнэт тэмээ (тэмээ ээж) зогсож ботголлоо.
Бяцхан тэмээ газар дээрээс тэнцэн ядан босож, эх тэмээний зүг ойртов. Гэтэл эх тэмээ цочиж, бяцхан тэмээг ойртуулахгүй байлаа. Ботго эхдээ ойртохоор хэчнээн зүтгэвч эх нь огт хүлээн авсангүй.
Энэ үед нэгэн өвгөн малчин гарч ирэв. Тэрээр гартаа цэнхэр Хадагтай морин хуур барьж, хуурдаж гарлаа. Уянгалаг хөгжим эгшгийг сонссон эх тэмээ аажмаар тайвшрав. Ботго аажмаар эхийн зүг ойртоход эх тэмээ нь тайван сайхан болж, хайраар дүүрэн харцаар ботгоо ширтэн хөхүүллээ.

Тоглолтын төгсгөлд эх тэмээ ботгоо дагуулан жаргах нарнаар цаашилж алтан говийн гүнд оров.
Морин хуурын эгшиг эхийн хайрыг амжилттай сэргээлээ. Үзэгчид санаа амарч, алга ташилт үргэлжилж байв.

Зохиогч: Сү Чанлян
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл