solongonews
Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг Бээжинд эмчлүүлнэ
2018-11-24 22:21
Хятад улсын Улаан загалмайн нийгэмлэг хоёрдугаар ээлжийн төрөлхийн зүрхний гажигтай Монгол Улсын 28 хүүхдүүдийг Хятадын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Бээжингийн Ан Жен эмнэлэгт 11-р сарын 19-ний өдөр хүргэн шинжилгээ хийж, мэс засал хийхээр болсон байна.

Энэ удаагийн ээлжид Хятадын Улаан загалмайн нийгэмлэг нь 2018 оны 10-р сарын 19-өөс 23-ны өдрийг болтол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 5 өдрийн хугацаатай төрөлхийн зүрхний гажигтай өвчтөнд шинжилгээ хийж, авран нөхцөлийг үндэслэн 47 хүүхдийг бүртгэн авсан байна. Одоог болтол анхан шатны 53 хүүхдийг Бээжингийн Ан Жен эмнэлэг, Хуа Шинь эмнэлэг болон Өвөр Монголын эмнэлэгт эмчлүүлсний дүнд хүүхдүүд амар тайван эх орондоо буцсан юм.

Хятадын “Бүс нэг зам” хөгжлийн стратегийн дагуу Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, Хятадын агаар аяллынхан ирээдүйд Монгол Улс дахь тусламжийн үйл ажиллагаагаа сайжруулж, бодит үйл ажиллагаанд хамтран ажиллах, харилцан туслахаар хичээн зүтгэж байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : www.elht.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл