Аж ахуйн уялдааны гол цогцыг байгууллаа
Ү-Чуань шянь бол хөдөө аж ахуйн нийтлэг чанартай том шянь бөгөөд хөдөө аж ахуй бол уг шаний хөгжлийн суурь ба далд хүч мөн.
Олон жилийн турш Ү-Чуань шянь мал аж ахуй тариаланд суурилан нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гурван их аж үйлдвэрийг гүнзгий уялдуулан хөгжүүлэх замаар зоригтой замнаснаас хөдөө аж ахуйн үр ашиг сайжирч тариачдын орлого тасралтгүй нэмэгдэж, хөдөө тосгон бадран хөгжсөн байна.
Өвөр Монгол шинэ хэлбэрийн хөдөө аж ахуйн гол цогцыг дэмжиж, малчин тариачны хоршоо болон гэр бүлийн тариалан мал аж ахуйн талбайг чангатгаж, хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн тэргүүлэгч аж ахуйн нэгжийг бойжуулав. Одоо тусгай мэргэжлийн тарьж, тэжээх том өрх 60 гаруй, 43 мянган гэр бүлийн тариалан мал аж ахуйн талбай, 77 мянган малчин тариачны хоршоотой болж, том хэмжээний хөдөө аж үйлдвэрийн аж ахуйн нэгж 1907 болжээ. Үүнд, улсын зэрэглэлийн гол тэргүүлэгч аж ахуйн нэгж 38, ӨЗО-ы зэрэглэлийн гол тэргүүлэгч аж ахуйн нэгж 538 болсон байна.
Хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнийг боловсруулах суурингийн бүтээн байгуулалтыг чангатгалаа
Өвөр Монгол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах түвшнийг бүх талаар сайжруулж, цагаан идээний аж үйлдвэр, хүнсний аж үйлдвэрийн тэргүүлэгч болгон мах, ямааны ноолуурын аж үйлдвэрээр тулгуур болгож, хүнсний ногоо, тэжээл бордоо, онцлогтой аж үйлдвэрийг олон ишжүүлэн хөгжүүлсэн аж үйлдвэрийг анхны алхамд биелүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний төрөл тэмдгийн нөлөөлөх хүч болон зах зээлийн орон зайг тасралтгүй дээшлүүлжээ.
Өвөр Монгол хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнийг гадагш гаргах талаар анхны алхмын амжилтыг тогтоож, 5 удаагийн хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн, анхны Хятад, Монголын экспоны хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн, 2 удаагийн Өвөр Монголын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн (Бээжин)-ий үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд Бээжин, Шанхайд тус тус “Өвөр Монголын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүний ордон”-г хүртсэн ба “Мэн Еү Хуй” зэрэг цахим худалдааны тавцанг байгуулж, “Цахим худалдааны тавцан+үзэсгэлэнгийн төв + жижиглэн худалдаа” борлуулалтын загварыг анхны алхам байгуулжээ.
Хөдөө аж ахуйн ба гуравдугаар аж үйлдвэрийн ууслыг идэвхтэй ахиуллаа
Хөдөө аж ахуйг аялал жуулчлал зэрэг гуравдугаар аж үйлдвэртэй уусган хөгжүүлэх арга хэлбэр Өвөр Монголд түгж эхлэв. Хөдөө аж ахуйн болон аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг аж үйлдвэрийн гүнзгий ууслыг ахиулснаас Өвөр Монголын улсын зэрэглэлийн тариалан болон хөдөө тосгоны аялал жуулчлалын жишээ үзүүлэх шянь 8, жишээ үзүүлэх чиг 17, Хятадын үзэсгэлэнт сайхан тосгон 9, Хятадын хамгийн сайхан амралтын тосгон 10 болсон ба Тогтох шянь болон Төмөд баруун хошуу нь улсын хөдөө нутгийн ерөнхий цогцын туршилтын чигийн цар хүрээнд хамрагдаж, 60 гаруй хөдөө тосгоны аялал жуулчлалын шилдэг шугам, 200 гаруй аялал жуулчлалын үзэсгэлэнт оронтой болжээ.
Өвөр Монгол мөн “Интернэт сүлжээ + орчин үеийн хөдөө аж ахуй”-н үйл ажиллагааг хэрэгжүүлж, цахим худалдаа зэрэг шинэ борлуулалтын хэлбэрийг сүвэгчлэн“ цахим худалдааны тавцан + үзэсгэлэнг шууд худалдах төв + жижгээр худалдаж биечлэн ойлгох дэлгүүр”-ийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хариуцан борлуулах загварыг анхны алхам байгуулж, хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнийг нтернэт сүлжээгээр дамжин борлуулахад их дэмжлэг үзүүлсэн билээ.
