Энэхүү компанийг 1988 онд Хятад, Америк, Англи гурван улс хөрөнгө нийлүүлэн байгуулжээ. Гол нь уул уурхайн зориулалттай хүнд даацын том оврын ачааны машин болон түүний сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн борлуулдаг компани юм. Машин техникээ дөрвөн тивийн Мьянмар, Вьетнам, Орос, Монгол, Индонез зэрэг 60 гаруй улс оронд борлуулдаг. Борлуулалтын хувьд Хятад улсад тэргүүлдэг бол дэлхийн хэмжээнд гуравдугаарт ордог байна. Сонирхуулахад, биднийг хүрэхэд NTE 330 загварын уул уурхайн хүнд даацын том оврын машиныг захиалгын дагуу үйлдвэрлэн гаргаад байсан юм. Тус машин нь 326 тонны даацтай, 7.8 метр өндөр, 9.2 метр өргөн, 14.4 метр урттай, өөрийн жин нь 217 тоннд хүрдэг ба 40 сая юанийн үнэтэй аж. Нэг дугуй нь гэхэд 600 мянган юанийн үнэ ханштай байдаг байна.
Өвөр Монголын Умардын хүнд даацын машины үйлдвэртэй танилцлаа
2017-06-06 22:38
“Өвөр Монгол. 70 жил” сурвалжилгын баг хамт олон тал нутгийн “Болдын хот” хэмээгдсэн Бугатын Өвөр Монголын Умардын хүнд даацын машины үйлдвэрээс сурвалжилгаа эхлүүллээ.
Зохиогч: Б.Туяа, Б.Хурц
Найруулагч: Б.Туяа, Б.Хурц
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
