solongonews
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-07-31 21:18
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эрээн хотын эмнэлэг Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
ӨМӨЗО “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацааны гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг ядуу хүндрэлтэй хошуу шянь болон хил дагуух эмнэлэгт анхаарлаа хандуулж, 10000 эмч хөдөө тосгоны эм эмнэлэгт ажиллах төсөл хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн хүрээнд Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлгийн дарга Лү Хайвэнээр ахлуулсан баг хамт олон 07-р сарын 21-ний өдөр Эрээн хотын эмнэлэг дээр ажиллах үеэрээ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Эрээн хотын Засгийн газрын орлогч дарга хатагтай Лай Шианхуа гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Лай Шианхуа дарга Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлгийн удирдлага эмч мэргэжилтнүүдийг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Эрээн хотын эмнэлэг Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлэгтэй олон жилийн хамтран ажилласаар ирсэн төдийгүй танил дасал болсон билээ. Цаашид хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж, үйлчилгээ, эм эмнэлгийн түвшнээ илүү өндөр түвшинд хүргэхийг хүссэн байна.
Лү Хайвэнь илэрхийлэхдээ: - Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлэг нь Эрээн хотын хүндрэлийг шийдэх шаардлагын дагуу олон талд хамжин тусалж, Эрээн хотын эм эмнэлгийн орчин нөхцөл, мэдлэг мэргэжлийн үйлчилгээний талын түвшинг дээшлүүлнэ гэв.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл