Хятадын Монгол судлалын нийгэмлэгийн 2019 оны хурал 11-р сарын 19-ний өдөр Хөх хотод болов. Хурлыг Хятадын Монгол судлалын нийгэмлэг болон Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академи санаачлан зохион байгуулсан бөгөөд эрдэм шинжилгээний мэдээ мэдээлэл солилцох, монгол судлалын хөгжлийн байдлын тухай ойлголт авах, үзэл бодлоо хуваалцах, эрдэм шинжилгээний сонгодог бүтээл танилцуулах, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлдэж, Хятадын монгол судлалын хөгжлийг ахиулахад гол зорилго оршиж буй аж.
ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны орлогч эрхлэгч, Хятадын Монгол судлалын нийгэмлэгийн дарга Ү Туань-ин хуралд оролцож үг хэлсэн байна.
Тэрээр:
- Хойшдын ирээдүйд бид холбогдох бүхий л их дээд сургуультай хамтран ажиллаж, нийгэмлэгийн оны хурлыг хамтран зохион байгуулна. Эрдэм шинжилгээний үр бүтээлийг солилцох эрдэм шинжилгээний хурлыг идэвхтэй зохион байгуулна. “Хятадын Монгол судлал” сэтгүүлд Хятадын Монгол судлалын “Оны өгүүлэл”ийн тусгай булан гаргаж, оны хуралд сонгогдсон өгүүллүүдийг шалгаруулж хэвлүүлнэ. Монгол судлалын нийгэмлэгийн бүх тусгай мэргэжлийн зөвлөл тусгай сэдэвт эрдэм шинжилгээний судлан ярилцах хурлыг идэвхтэй зохин байгуулна. Нийгэмлэгийн ажлын дүрэм болон бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ХКН-ын төв хорооны 19 дэх удаагийн дөрөвдүгээр бүгд хурлын үзэл санааг хэрэгжүүлж, нийгэмлэгийн ажлын дүрмийг улам цаашид төгөлдөржүүлэхийн хэрээр дүрмийн хэрэгжилтийг бэхжүүлж, ялангуяа дүрмийн дагаж мөрдөх хүчийг бэхжүүлнэ гэж Монгол судлалын нийгэмлэгийн оны хурлын нөлөөг өргөжүүлэн сайжруулах тухайд ийнхүү онцолсон байна.
