Ядуу хүндрэлтэй бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн түвшинг дээшлүүлж, ядуу хүндрэлтэй айл өрхийн орлогыг нэмэгдүүлэн, ядуурлаас ангижруулах ажлын ахицыг хурдасгаж байна. Сүүлийн 3 жилд Өвөр Монгол хөдөө аж ахуйн аж үйлдвэрээр дамжин 189600 иргэнийг ядуурлаас гаргахад тусламж үзүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн холбогдол бүхий салбарынхан ч аж үйлдвэрээр ядуурлаас гаргах ажлыг бүх талаар хийж, махны чиглэлийн хонь, махны чиглэлийн үхэр, амьд гахай, тэжээвэр жигүүртэн, эрдэнэ шиш, тэжээл бордоо, хүнсний ногоо, төмс зэрэг ядуурлаас гаргах өвөрмөц онцгой 8 том аж үйлдвэрийг тогтоож, ядуу хүндрэлтэй бүс нутгийн бодит байдалд тааруулан онцлог аж үйлдвэрийг хөгжүүлэхийг дэмжжээ. Мөн хөдөө аж ахуйн үлгэр жишээч аж ахуйн нэгж болон малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах аж ахуйн нэгжийг ядуурлаас гаргах ажилд оролцохыг дэмжсэн байна. “Хоршоо + суурин + ядуу хүндрэлтэй өрх”-ийн загвараар ядуу хүндрэлтэй өрхүүдийг хоршоод оруулан орлогыг нь нэмэгдүүлэхийг үргэлжлүүлэн дэмжжээ.
ӨМӨЗО-ы хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн холбогдол бүхий ажлын салбарынхан нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрийн нэгдлийн хөгжлийг идэвхжүүлэв. 2015 оны 12 дугаар сараас хойш 8 ядуу хошуу шяньд Өвөр Монгол 54 сая юанийн төслийн хөрөнгө оруулж, хөдөө орон нутгийн нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрийн нэгдлийн хөгжлийн туршилтын цэгийн төслийг дэмжихэд хэрэглэжээ. Энэ нь Өвөр Монголын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрийн нэгдэл хөгжлийн туршилтын цэгийн төслийн бүх хөрөнгө мөнгөний 67.7 хувийг эзэлж байгаа юм байна.
Өвөр Монгол хөдөө аж ахуйн аж үйлдвэрээр ядуурлаас гаргах ажлын явцад бүх бүс нутгийнхан орон нутгийнхаа бодит байдалд суурилан, аж үйлдвэрээр ядуурлаас гаргах олон загваруудыг гаргажээ. Ядуу хүндрэлтэй айл өрхүүд болон тухайн бүс нутгийн давуу тал ихтэй аж үйлдвэрүүд, тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хөгжлийг нягт уялдуулан, ядуурлаас гаргахад бат суурийг тавив.
