solongonews
Өвөр Монголын цаг агаар тогтворгүй байна
2019-03-19 15:46
Өвөр Монголын цаг агаар тогтворгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголын олонх нутгаар агаарын дулаан +14-өөс +18 хэм дулаарч, нааш цааш зорчиж аялахад таатай нөхцөл бүрдэж байлаа. 03-р сарын 19-ний өдрөөс эхлэн цаг агаар хүйтэн урсгалын нөлөөнд орж, их салхи гарч, цас бороо орж, агаарын хэм +6 хэмээр буурахыг анхааруулж байна. Зарим орон нутгуудаар их хэмжээний цас орно хэмээн Өвөр Монголын Цаг Агаарын Товчооноос 03-р сарын 18-ны өдөр мэдээллээ.

Ирэх гурван хоногт Өвөр Монголын Баяннуур хотын умард хэсэг, Хөххотын дунд болон умард хэсэг, Хянган аймгийн өмнөд хэсгээр бороо орох буюу цас бороо холилдон орно. Шилийнгол аймгийн зүүн хэсэг, Улаанхад хотын баруун бүс нутаг, өмнөд бүс нутаг, Тунляо хотын өмнөд бүс нутгаар цас бороо холилдон орох бол Шилийнгол аймгийн зүүн бүс нутаг, Улаанхад хотын баруун өмнөд бүс нутгаар их цас орно. Өвөр Монголын баруун бүс нутгаар шороон шуурга шуурч, 03-р сарын 22-ны өдрөөс эхлэн агаарын дулаан дээшилнэ.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл