
Бао Норов
Дөрвөн талаар нь салхи нэвтэрсэн өрөөнд Бао Норов гуай арван жил ажил амьдралаа эдэлж явлаа. Гэргий нь тархины өвчинд нэрвэгдэж, том хүү нь саа өвчинд оногдсон болохоор Норов гуай амьдралын гасланг ханатлаа үзсэн байна. Эдгээрийг эргэцүүлэхэд өчигдөр мэт санагдах боловч хашаа дүүрэн улаан үхэр, хашаа дүүрэн цагаан галуугаа харахад баярын нулимс бөмбөрүүлнэ Норов гуай.
Эгдүүгээ Норов гуайн шавар гэр нь тоосгон байшин болж, тарихаас тариатай, саахаас үнээтэй, сүү мах өндгөөр дутахгүй тав тухтай байранд таатай амьдралыг эдэлж байгаа аж. Үүнчлэн энэ онд түүний тарианд хүлэмжийн дусалган услах төслийг хэрэгжүүлснээр таримлын орлого нь өнгөрсөн жилээс нэг дахин нэмэгдсэн байна. Норов гуайн суурин суугаа нутаг хэмээн Лонхот баг нь ядуу тосгон байсан бол элбэг хураалтын дууг хангинатал дуулж, чинээлэг амьдралыг ширтэн бараалах болсон байна. Лонхот баг нь Хорчин зүүн гаран дунд хошууны Шадай сумын 178 өрх 559 хүн амтай баг болно. Тэнгэрийн царайг харьж будаа идэж, гантай жил болоход нуурын булгаа тахидаг байсан бол эдүгээ цахилгаанаар тариагаа усалдаг болсон нь ямар сайхан хэрэг билээ. Хүлэмжийн дусалган услах төслийг хэрэгжүүлснээр ард иргэдийн орлого дахин нэмэгдсэн байна. Энэхүү технологи нь ус хэмнэх бөгөөд уналтыг нэмэгдүүлэн, цэвэр үр ашгийг дээшлүүлдэг тариалангийн шинэ технологи юм. Ус хэмнэх, хөдөлмөр хүчийг хэмнэх, уналтыг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай ажээ. Тэрчлэн тариалан үйлдвэрлэлд их өөрчлөлт гаргаж, ус хэмнэсэн төдийгүй ам будааны уналтыг сайжруулж, тариачдын орлогыг нэмэгдүүлж чадсан байна.
“Хүлэмжийн дусалган услах төслийг хэрэгжүүлснээр манай баг энэ онд үндсэндээ ядуурлаас ангижирч, та бүхнийг дахиж ирэх үед бид ядуурлын тухай дурдахгүй болж, чинээлэг амьдралын тухай амжилтаа хуваалцах юм байна” хэмээн Лонхот багийн Намын нарийн бичгийн дарга Чэн Вэнгуан итгэл төгөлдөр ярина. Хорчин зүүн гаран дунд хошууны Шадай сумын Лонхот багийн улаан оройтой байшингууд жаргах нарны туяанд гялалзан харагдана.
